Sunday, February 9, 2014

Сэтгэн бодох чадвараа нэмэгдүүлэх энгийн аргууд

Сэтгэн бодох чадвараа нэмэгдүүлэх энгийн аргууд
Сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх олон арга байдаг ч хүмүүс тэр бүр мэддэхгүй байх нь олонтаа. Та сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх энгийн араг хайж байгаа бол танд дараах хэдэн зөвлгөгөөг хүргэе.  Хамгийн гол нь тэдгээрийг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж хэвшил болгож байж тодорхой үр дүнд хүрэх болно гэдгийг анхаарах хэрэгтэй.


    Хүн аливаа ажлыг тасралтгүй 25-30 хоног хийж байж дадал зуршил болгож улмаар тодорхой нэг үр дүнд хүрдэг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Та ямар нэгэн үр дүнд хүрэхийг хүсч байгаа бол тухайн зүйлээ тасралтгүй дор хаяж нэг сар хийж байж тодорхой үр дүнд хүрнэ гэдгийг анхаараарай.

  • Оюуны дасгал хийх: Тархиа тогтмол ажиллуулж, идэвхитэй байлгахын тулд оюуны ажлыг биеийн хүчнийхээ ажилтай хослуулах хэрэгтэй. Жишээ нь та өдөр тутам хийдэг нэгэн хэвийн ажлаа яаж өөрчилж, илүү сонирхолтой байдлаар хийж болох талаар байнга бодож, шинэлэг арга хайж, түүнийгээ хэрэгжүүлж байгаарай.
  • Инээх, баярлах: Эрдэмтэд инээх нь эрүүл мэндэд тустай төдийгүй бидний тархийг эерэг цэнэгээр цэнэглэдэг болохийг тогтоожээ. Учир нь инээх явцад стрессийг бууруулдаг “эндорфин” хэмээх дааврын ялгарал нэмэгдэж улмаар бидний тархи эерэг энергээр цэнэглэгддэг байна
  • Ой тогтоолтоо сайжруул: Тогтмол юм уншиж байх хэрэгтэй. Мөн тархи бол ой санамжийн машин гэдгийг битгий мартаарай. Иймд хуучны зургуудаа үзэж, эсвэл эртий хөгжилтэй дурсамжуудаа дотны хүмүүстэйгээ хуваалц. Үүний дүнд таны оюун ухаан эргэцүүлэн бодож эргэн санах үйлдэл хийнэ.
  • Таавар таа: Таавар болон оньсого нь сэтгэх чадварыг идэвхижүүлэх шилдэг арга юм. Бид тааврыг зугаа маягаар бие биедээ таалгадаг шүү дээ. Тэгвэл таавар таах нь тархи адасгалжуулагч дасгал гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Ялангуяа бага насны хүүхэдтэйгээ таавар тааж тоглох нь таны төдийгүй таны хүүхдийн оюун ухааныг хөгжүүлээд зогсохгүй хүүхэдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх энгийн арга юм шүү.
  • Энгийн үйлдлүүд: Унших, бичих, оёх, зурах, үгийн сүлжээ бөглөх зэрэг энгийн үйлдлүүд нь сэтгэх чадварыг сайжруулахад ихэд тустай гэдгийг та мэдэхүү.
  • Тогло: Хэрэв танд чөлөөт цаг гарвал тогло. Хөзөр, видео тоглоом, зэрэг тоглоом тоглоход хүний сэтгэл санаа сэргэхээс гадна хүний тархины ажиллагаа идэвхиждэг байна.
  • Ямар нэг шинэ зүйлээс суралц: Хэрвээ танд ямар нэг сэдэв сонирхолтой санагдвал тэр талаараа илүү сонирх.  Хэрэв тийм зүйл байхгүй бол өдөр бүр гадаад шинэ үг тогтоо.
  • Бич: Техник технологийн өндөр хөгжилтэй өнөө үед бидний гарааг бичих хэргэлээ улам багассаар байна. Тэгвэл бичих үйлдэл нь тархинд хамгийн сайн урамшуулал болж байдаг тул таны сэтгэн бодох чадварт сайнаар нөлөөлдөг гэнэ шүү.
Эх сурвалж: http://biznetwork.mn/