Monday, September 23, 2013

Samsung Galaxy SII SHW M250L ийг компютерт холбох арга

Samsung Galaxy SII SHW M250L ийг компютерт холбох арга
 
За сайн байцгаана уу миний бие энэ блог ийн анхны эмэгтэй гишуун бөгөөд анхны мэдээгээрээ Скайтел - ийн M250L утас ийг компютер т холбох нууц кодыг зааж өгий 319712358 энэ кодыг хийгээд дараа нь гарж ирсэн нууц menu дээр нь 0821 SIO Mode руу ороод Port Map гэдэг рүү ороод HFK, Diag гэдэгийг этвэхжүүлээд дараа нь DM PORT гэдэг рүү нь ороод UART & USB хоёрийг хоёууланг нь PDA гэдэгийг сонгоод тэгээд болоо ингээд утсаа Home дээрээ дараад гаргаад дараа нь Settings рүү ороод Application руу ороод Development рүү ороод USB Debug -ийг сонгоод утсаа унтрааж асаагаад компютер таа залгаад шууд холбогдох болно тэгээд утасныхаа багтаамжийг дүүртэл нь Apps Music Video энэ тэрээ хийгээд байж дээ

[Aнхаарах зүйлс зөвхөн SIO Mode гэсэн лүү ороорой утсаа эвдэж гэмтээх аюлтай тул]

Sunday, August 18, 2013

Бодол

За ойрд блогтоо нэг ч юм оруулаагүй удсан байна шүү. Гэнэт өөрийгөө блогтой санаа юм бичмээр санагдав. Ажил энэ тэр гээд л блогтоо мэдээ оруулна гээд л завгүй яваад байхын. IT мэргэжилтэй болхоор өдрийн талыг л компьютерийн ард өнгөрөөх юм дөө. Сүүлийн үед мэргэжлийн шалгалт гээд ажлын хажуугаар мэргэжил нэгт найзтайгаа хамтдаа бэлдэж л байна. 100 хүн шалгалт өгөхөд 10 хүн тэнцдэг гэхээр л нилээн их бэлтгэлт давтлага хэрэгтэй юм шиг бас хувь хүний өөрийн хичээл зүтгэл ямар ч байсан өгөөд л үзий гэсэн бодолтой байна. Бас өөрийгөө хэр хэмжээнд явж байна вэ гэдгээ мэдэх боломжтой ч юм шиг. Бас энэ их ажлын хажуугаар эрүүл мэнд гэдэг үнэхээр асуудал юм байна шүү. Сүүлийн үед бие хамгаалах урлаг сонирхож байгаа даанч зав гаргаж сууж чадахгүй л байхын. Айкидо хэмээх японы бие хамгаалах урлаг бөгөөд өөрийнх нь хүчийг өөрт нь гэсэн утга санаатай юм. Хүнийг ерөөсөө гэмтээхгүйгээр өөрийгөө хамгаалах зорилготой хурд бас мэдрэмж их шаарддаг. Бусад бие хамгаалах урлагаас арай өөр арга техниктэй юм байна лээ. Бие хамгаалах урлаг бол аль миний багын мөрөөдөл шахуу хэхэ. Шалгалтаа өгчүүл айкидогоор хичээллэнэ ээ.