Showing posts with label Хичээл. Show all posts
Showing posts with label Хичээл. Show all posts

Sunday, February 9, 2014

Сэтгэн бодох чадвараа нэмэгдүүлэх энгийн аргууд

Сэтгэн бодох чадвараа нэмэгдүүлэх энгийн аргууд
Сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх олон арга байдаг ч хүмүүс тэр бүр мэддэхгүй байх нь олонтаа. Та сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх энгийн араг хайж байгаа бол танд дараах хэдэн зөвлгөгөөг хүргэе.  Хамгийн гол нь тэдгээрийг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж хэвшил болгож байж тодорхой үр дүнд хүрэх болно гэдгийг анхаарах хэрэгтэй.


    Хүн аливаа ажлыг тасралтгүй 25-30 хоног хийж байж дадал зуршил болгож улмаар тодорхой нэг үр дүнд хүрдэг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Та ямар нэгэн үр дүнд хүрэхийг хүсч байгаа бол тухайн зүйлээ тасралтгүй дор хаяж нэг сар хийж байж тодорхой үр дүнд хүрнэ гэдгийг анхаараарай.

  • Оюуны дасгал хийх: Тархиа тогтмол ажиллуулж, идэвхитэй байлгахын тулд оюуны ажлыг биеийн хүчнийхээ ажилтай хослуулах хэрэгтэй. Жишээ нь та өдөр тутам хийдэг нэгэн хэвийн ажлаа яаж өөрчилж, илүү сонирхолтой байдлаар хийж болох талаар байнга бодож, шинэлэг арга хайж, түүнийгээ хэрэгжүүлж байгаарай.
  • Инээх, баярлах: Эрдэмтэд инээх нь эрүүл мэндэд тустай төдийгүй бидний тархийг эерэг цэнэгээр цэнэглэдэг болохийг тогтоожээ. Учир нь инээх явцад стрессийг бууруулдаг “эндорфин” хэмээх дааврын ялгарал нэмэгдэж улмаар бидний тархи эерэг энергээр цэнэглэгддэг байна
  • Ой тогтоолтоо сайжруул: Тогтмол юм уншиж байх хэрэгтэй. Мөн тархи бол ой санамжийн машин гэдгийг битгий мартаарай. Иймд хуучны зургуудаа үзэж, эсвэл эртий хөгжилтэй дурсамжуудаа дотны хүмүүстэйгээ хуваалц. Үүний дүнд таны оюун ухаан эргэцүүлэн бодож эргэн санах үйлдэл хийнэ.
  • Таавар таа: Таавар болон оньсого нь сэтгэх чадварыг идэвхижүүлэх шилдэг арга юм. Бид тааврыг зугаа маягаар бие биедээ таалгадаг шүү дээ. Тэгвэл таавар таах нь тархи адасгалжуулагч дасгал гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Ялангуяа бага насны хүүхэдтэйгээ таавар тааж тоглох нь таны төдийгүй таны хүүхдийн оюун ухааныг хөгжүүлээд зогсохгүй хүүхэдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх энгийн арга юм шүү.
  • Энгийн үйлдлүүд: Унших, бичих, оёх, зурах, үгийн сүлжээ бөглөх зэрэг энгийн үйлдлүүд нь сэтгэх чадварыг сайжруулахад ихэд тустай гэдгийг та мэдэхүү.
  • Тогло: Хэрэв танд чөлөөт цаг гарвал тогло. Хөзөр, видео тоглоом, зэрэг тоглоом тоглоход хүний сэтгэл санаа сэргэхээс гадна хүний тархины ажиллагаа идэвхиждэг байна.
  • Ямар нэг шинэ зүйлээс суралц: Хэрвээ танд ямар нэг сэдэв сонирхолтой санагдвал тэр талаараа илүү сонирх.  Хэрэв тийм зүйл байхгүй бол өдөр бүр гадаад шинэ үг тогтоо.
  • Бич: Техник технологийн өндөр хөгжилтэй өнөө үед бидний гарааг бичих хэргэлээ улам багассаар байна. Тэгвэл бичих үйлдэл нь тархинд хамгийн сайн урамшуулал болж байдаг тул таны сэтгэн бодох чадварт сайнаар нөлөөлдөг гэнэ шүү.
Эх сурвалж: http://biznetwork.mn/

Monday, July 9, 2012

Блогтоо толь бичиг оруулах

За ойрд блогтоо бичлэг оруулсангүй. Хэрвээ та блог хөтөлдөг бол блогтоо толь бичиг хэрхэн оруулах талаар заая.
Та доорх javascript кодыг  хуулж аван blogspot->layout гэж ороод add widget гэдэг дээр дараад basic гэсэн цэснээс HTML/Javascript гэдгийг сонгоно. Тэгээд title гэдэг дээр толь бичиг гэж өгөөд content гэдэг дээр нь доорх кодыг хуулж тавиад save гээд л болоо.
http://bj4img.com/d/bb/user_uploads/20110602/196373/cats_0ba38813.jpg

Saturday, December 24, 2011

CV хэрхэн бичих талаар

Ажил олгогчийн анхаарал төвлөрөх хэдхэн секунд: нэг, хоёр, гурав… Энэхэн хугацаанд л таны энэ зурвас болон CV- г анхааралтай унших үгүй нь шийдэгддэг. Таны материал бүхий электрон шууданг нээхэд ажил олгогчийн нүдэнд хамгийн түрүүнд тусдаг зүйл бол таны дагалдах зурвас, тэгэхээр энэ захиагаа эхнээс нь л зөв бичээгүй бол та эхний хэдэн секундэд л ялагдана гэсэн үг: таны CV – г нээж харах нь битгий хэл энэ богинохон захиаг чинь ч дуустал нь уншихгүй устгах магадлал өндөр!

Thursday, December 22, 2011

Ubuntu 11.10 kazam install

Ubuntu 11.10 дээр дэлгэц бичдэг програм kazam суулгах.

sudo apt-add-repository ppa:vanhoof/kazam-scratch
sudo apt-get update
sudo apt-get install kazam

Monday, October 17, 2011

Rhythmbox дээрээ дууны үг харах

Эхлээд Rhythmbox-аа Software center-ээсээ суулгах хэрэгтэй.
Дараа нь дуугаа Rhythmbox дээр тоглуулна. Тэгээд Rhythmbox програмын Edit цэс рүү ороод Plugins-ийг сонгоно. Configure plugins цонхноос Song Lyrics-ийг идэвхтэй болгоод Configure гэдэг дээр дараад бүх сонголтуудыг нь идэвхтэй болгоно. Мөн та browse дээр дарж дууныхаа үгийн файлыг зааж өгч болно.

Ubuntu дээр Mac хаяг өөрчлөх

Доорх командыг terminal дээрээ бичнэ.
sudo ifconfig eth0 down - эхлээд lan-гаа унтраана.
sudo ifconfig eth0 hw ether 00:a0:WH:AT:EV:ER - дараа шинэ mac хаягаа бичнэ.
sudo ifconfig eth0 up - дараа нь буцаагаад lan-гаа асаана.
Энэ зөвхөн desktop computer дээр хийдэг тохиргоо.

Sunday, May 8, 2011

Кинондоо хэрхэн Subtitle оруулах вэ?

Юуны өмнө subscene.com-с киноныхоо subtitle-г татаж авна.

Мэдээж zip өргөтгөлтэй байгаа. задлаад .srt өргөтгөлтэй файлыг олж аваад кинотойгоо адилхан нэртэй болгоно. Дараа нь тухайн кино, subtitle хоёроо нэг хавтасанд хийнэ. Ингээд дахин тоглуулахад кино маань subtitle-тай болсон байна.

Жич: Хэрвээ та subtitle засварлахыг хүсвэл тухайн файлаа notepad -р нээхэд болно.

Vim Auto Completion

Netbeans, Eclipse зэрэг IDE дээр auto completion буюу бидний хамгийн дуртай автомат гүйцээлтийн жагсаалт урсаж гарч ирдэг үйлдэл байдаг. Энэ нь код бичих явцыг хурдасгахаас гадна алдаагүй бичих нөхцлийг бүрэн хангаж чаддаг. Хэрвээ та vim дээр ямар нэг програчлалын хэл дээр програм бичдэг бол  програмын кодоо хурдан бичих  хэрэг гардаг биздээ. Тэгвэл энэ танд маш их хэрэгтэй.
Эхлээд  vjde.tgz энэ програмыг татаж авна.
Татаж авсны дараа та програмаа /usr/share/vim/vimfiles дотор хуулна.
Тэгсний дараа chmod +x /usr/share/vim/vimfiles/plugin/vjde/readtags энэ командыг терминал дээрээ бичээд л болоо.
Жишээ нь хэрхэн java програмаа гүйцээх вэ гэхээр
System.out.<CTR>-x<CTR>-u гэж бичихэд сонголт гарч ирнэ.

Ubuntu дээр С хэлний график сан суулгах

Ubuntu дээр С хэл ашиглан програм бичиж байхад график санг ашиглах хэрэг гардаг. Тэгвэл хэрхэн график санг суулгах талаар заавар бэлдлээ.
Эхлээд доорх командыг терминалаа нээгээд бичээд Enter дээр дар.
sudo apt-get install build-essential
Дараа нь доорх програмыг суулгана.
sudo apt-get install libsdl-image1.2 libsdl-image1.2-dev guile-1.8 guile-1.8-dev libsdl1.2debian-all libart-2.0-dev libaudiofile-dev libesd0-dev libdirectfb-dev libdirectfb-extra libfreetype6-dev libxext-dev x11proto-xext-dev libfreetype6 libaa1 libaa1-dev libslang2-dev libasound2 libasound2-dev
Дараа нь libgraph энэ програмыг татаж авна.
Тэгээд энэ програмыг задлаад доорх командыг терминал дээрээ нэг нэгээр нь бичиж ажилуулна.
cd libgraph-1.0.2
./configure
sudo make
sudo make install
sudo cp /usr/local/lib/libgraph.* /usr/lib
Одоо харин хэрхэн график сан ашиглаж бичсэн програмаа ажилуулахын тулд Жишээ нь: gcc  -o heart heart.c  -lgraph гэж компайлдана.

Saturday, April 23, 2011

Ubuntu 10.10 дээр дэлгэц бичдэг програм суулгах

Энэ програмын нэр kazam бөгөөд та өөрийн комьютер дээр видео хичээл хийхийг хүсвэл энэ програм маш хэрэгтэй.
Та компьютер дээрээ суулгахын тулд terminal дээрээ доорх командыг бичиж суулгана.

sudo add-apt-repository ppa:and471/kazam-daily-builds
sudo apt-get update
sudo apt-get install kazam

Thursday, March 10, 2011

Ubuntu дээр Cisco packet tracer суулгах

packet tracer 5.3.1 2 Packet Tracer Version 5.3.1 Software Downloads
Эхлээд доорх хаягаар орж Packet tracer-ийг татаж авна уу?
Татаж авсны дараа татаж авсан фолдер дотроо терминалаасаа ороод доорх командыг бичнэ.
sudo chmod +x PacketTracer51_i386_installer-deb.bin
sudo ./PacketTracer531_i386_installer-deb.bin-энэ командыг бичээд суулгаж байх явцад асуултанд та yes гэж сонгоно.

 

Android эмулатор дээр тоглоом суулгах


Android-ийн эмулатор дээр тоглоом суулгаад тоглож болно. Тоглоомууд мултитооч, акселлеронометр эдэрийг ашигладаг болохоор эмулатор дээр тоглох эвтэйхэн биш юм байна. Зарим тоглоомууд нь эмулатор дээр гацалттай ч юм шиг санагдаж байхад Assasin's creed бол ямар ч гацалтгүй болж байна. Тэр том компани NDK ашиглаж C++ ээр бичдэг байлгүйдээ. За ямар ч байсан эмулаторийг ашиглаад тоглоом бичнэ гэвэл худлаа санагдаж байна тиймээс андройд утастай болтлоо андройд дээр тоглоом хөгжүүлэх талаар бодохгүй гэж шийдлээ. Google-дээд баахан андройд тоглоомууд агуулсан директор олсон ба хэрэв та андройд утастай бол татаж аваад тоглоод үзээрэй. Хаяг нь http://android.petr00kos.info/Games/ шүү. Эмулатор дээр ажиллуулахын тухайд гэвэл тоглоом бүхий apk файлаа татаж аваад android sdk-ийн хавтсан доторхи platform-tools дотор хуулж хийнэ. Eclipse дээрээсээ emulator-оо ажиллуулсны дараагаар terminal-аараа platform-tools хавтасруугаа орно. game.apk файлыг суулгахыг хүсвэл дараах байдалтайгаар хийнэ.
$./adb install game.apk
хэрэв game.apk-ийг устгахыг хүсвэл
$./adb shell rm game.apk
гэж хийнэ. Өөрөөр эмулатор дээрээсээ settings->Application->Manage гэж ороод application-ийхоо нэрийг сонгоод uninstall дарж бас болно.

Андройд эмулаторыг хэвтээ эсвэл босоо байдалтай болгох

Андройд эмулаторыг хэвтээ эсвэл босоо байдалтай болгох

Андройд дээр тоглоом хөгжүүлэхэд онцгой төрөлийн тоглоом биш л бол ихэнхи тохиолдолд хэвтээ дэлгэцтэй байхаар эмулаторыг тохируулвал зүгээр байдаг.
Тэгвэл андройд эмулаторыг яаж хэвтээ болон босоо байдалтай болгож шилжүүлэх вэ? Энэ маш амархан эмулатор дээрээ зүгээр л CTRL+F11 товч дараад энэ хоёр горимын хооронд шилжиж болно.


Tuesday, February 8, 2011

Linux болон Windows системүүдийн хооронд сүлжээгээр файл дамжуулах

Samba ашиглаад Windows болон линукс системүүдийн хороонд сүлжээгээр файл зөөж болно.


Хэрхэн зөөх вэ?
  • Ubuntu Software Center нээгээд хайлтын талбарт samba гэж бичиж хайгаад олж суулгана.
  • Ubuntu дээрээ System->Administration->Samba гэж ороод хуваалцах хавтсаа сонгон тохируулна. (бас хуваалцах хавтас дээр баруун товч дараад Sharing Options гэж ороод тохируулж болох байх)
  • Ингээд Windows-тэй тооцоолуураасаа шууд сүлжээнд ханддаг шиг хандана.
  • Харин Windows рүүгээ smb:\\192.168.1.3 гэх мэт байдлаар дотоод сүлжээний IP хаягийн өмнө smb:\\ гэж Файл удирдагч (Nautilus)-ын хаягийн мөрөнд бичээд хандаж болно. Хаягийн мөрийг Ctrl+L товчны хослолоор гаргана. (Эсвэл Places->Network гэж ороод дамжиж орж болох байх. Гэхдээ заримдаа ингэж ороход сүлжээнд холбоотой ч харагдахгүй байх тохиолдол байдаг тул шууд IP хаягаар нь холбогдох нь амар байдаг. Бас smb:\\Computeriin_ner гээд холбогдсон ч болно.)
Анхаарах зүйл:
Та Firewall тохиргоогоо зөв тохируулах хэрэгтэйг анхаарна уу. Firestarter хэрэгслийг Software Center-ээс олоод суулгаад тохируулж болно. Сүлжээний болон Internet Share, NAT, Firewall зэрэг олон тохиргоог хийх чадвартай их сайн хэрэгсэл байдаг.
дэлгэрэнгүй мэдээллийг www.dusal.net

Saturday, February 5, 2011

Японоор компьютерт яаж шивих /бичих/ вэ?

Япон хэл сурахаар сэтгэл шулуудсан бол аль болох эрт японоор компьютерт бичиж /шивж/ сурах нь зүйтэй. Энэ хичээлд японоор компьютерт бичих үндсэн гол зарчим багтсан байгаа. Ер нь бол амархан.
Тухайлбал 朝 буюу あさ гэдэг үгийг компьютерт шивихдээ "a" "s" "a" үсэгнүүд дээр дарахад доогуураа зураастай あさ гэж гарна, Үүнийгээ ханз үсэг болгохын тулд Space bar товчлуурыг /доорх зурган дээр байгаа урт товчлуур/ дарж дараа нь Enter товчлуур дээр дарна.

Доорх хүснэгтэнд орсон шивих дарааллын дагуу жинхэнээр бичих дасгал хийж үзээрэй.
Амархан үгнүүд
ханз хирагана шивих дараалал Glossary Link монгол орч,
1 あさ ASA Өглөө
2 いし ISI Чулуу
3 うま UMA Морь
4 えき EKI Вокзал
5 おか OKA толгод, өндөрлөг
6 からす KARASU хэрээ
7 黄色 きいろ KIIRO шар өнгө
8 くるま KURUMA машин
9 毛糸 けいと KEITO ноосон нэхмэл утас
10 小鳥 ことり KOTORI жижиг шувуу
11 さかな SAKANA загас
12 試合 しあい SIAI тэмцээн
13 西瓜 すいか SUIKA шиигуа
14 世界 せかい SEKAI дэлхий
15 倉庫 そうこ SOUKO амбаар, агуулах
Дээрээ цэгтэй үсэгнүүдийг яаж шивих вэ?
ханз хирагана шивих дараалал
монгол орчуулга
1 薔薇 ばら BARA сарнай
2 知事 ちじ TIZI мужийн дарга
3 綴り つづり TUDURI үсгийн дүрэм
4 手紙 てがみ TEGAMI захидал
5 とんび TONNBI элээ
6 とげ TOGE өргөс
7 濁り にごり NIGORI бүрхэг
8 家具 かぐ KAGU эд хогшил
9 ねずみ NEZUMI хулгана
10 野点 のだて NODATE гаднах цайны ёслол
Жижиг үсэг орсон үгийг бичих
ханз хирагана шивих дараалал
монгол орчуулга
1 きゃく KYAKU зочин
2 京都 きょうと KYOUTO Киото хот
3 主演 しゅえん SYUENN гол дүр
4 茶色 ちゃいろ TYAIRO хүрэн
5 超過 ちょうか TYOUKA илүүдэл
6 入荷 にゅうか NYUUKA ирсэн бараа
7 胡瓜 きゅうり KYUURI өргөст хэмх
8 杓文字 しゃもじ SYAMOZI хоол хутгуур
9 初夏 しょか SYOKA зуны эхэн
10 中止 ちゅうし TYUUSI зогсоох
11 如来 にょらい NYORAI бурхан
12 評価 ひょうか HYOUKA үнэлгээ
13 苗字 みょうじ MYOUZI овог
14 ひゃく HYAKU зуу
15 旅館 りょうかん RYOKANN япон зочид буудал
Дээрээ цэгтэй, жижиг үсэг орсон үгийг хэрхэн бичих вэ?
ханз хирагана шивэх дараалал
монгол орч
1 逆転 ぎゃくてん GYAKUTENN эргэлт
2 漁船 ぎょせん GYOSENN загасны онгоц
3 樹液 じゅえき ZYUEKI жүүс
4 白夜 びゃくや BYAKUYA цагаан шөнө
5 牛肉 ぎゅうにく GYUUNIKU үхрийн мах
6 状況 じょうきょう ZYOUKYOU нөхцөл байдал
7 女性 じょせい ZYOSEI эмэгтэй
8 病気 びょうき
BYOUKI өвчин
9 逆襲 ぎゃくしゅう GYAKUSYUU сөрөг цохилт
10 上映 じょうえい ZYOUEI дэлгэцэнд гаргах
"Жижиг цү" орсон үгийг яаж бичих вэ? Жишээ нь こう үгэнд орсон -г хэрхэн бичих вэ?
ханз хирагана шивэх дараалал монгол орчуулга
1 立地 りっち RITTI байрлал
2 出世 しゅっせ SYUSSE тушаал ахих
3 必死 ひっし HISSI горьдлого тасрах, цөхрөх
4 シャッター しゃったー SYATTA shutter, хаалт, зураг дарахад нээгдэх хаагддаг хаалт, затвор
5 緑化 りょっか RYOKKA моджуулах, ногооруулах
6 ギャップ ぎゃっぷ GYAPPU gap, зай, завсар, зөрөө
7 国会 こっかい KOKKAI параламент
8 ペット ぺっと
PETTO pet, гэрийн тэжээвэр амьтан
9 キック きっく KIKKU kick, тийрэх, өшиглөх
10 鉄骨 てっこつ TEKKOTU төмөр хийц
11 北海道 ほっかいどう HOKKAIDOU Хоккайдо
12 ショック しょっく SHOKKU shock, цочрол
13 学校 がっこう GAKKOU сургууль
14 絶対 ぜったい ZETTAI заавал
15 ボックス ぼっくす BOKKUSU box, хайрцаг
Харь хэлнээс орж ирсэн катаганагаар бичигддэг үгийг бичих
Катаганаар
бичигддэг үг

шивих дараалал Гадаад
гарал үг
Тайлбар / орчуулга
1 チャーシュー TYA-SYU- chaashuu /хятад үг? гахайн шарсан мах
2 エグゼクティブ EGUZEKUTHIBU executive гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч
3 ディーゼル DHI-ZERU diesel дизель
4 ヴァイオリン VAIORINN violin хийл
5 オフィス OFISU office албан тасалгаа
6 チューリップ TYU-RIPPU tulip алтан зул цэцэг
7 ティーカップ THI-KAPPU teacup цайны аяга
8 ジェームス JE-MUSU James хүний нэр
9 ケチャップ KETYAPPU ketchup кетчуп
10 ミッシェルウィー MISSHERUWI- Michelle Wie Солонгос гаралтай гольфчин охин

Компьютертоо япон хэл суулгах

Хэрэв таны компьютерт япон үсэг танигдахгүй байгаа бол эндээс хэрхэн шийдэх аргыг авч үзээрэй. Үүний таны компьютерт анх суулгасан XP-ийн инсталл CD хэрэг болно. Мэдээж ихэнх хүнд нь анхны инсталл CD байхгүй байх магадлал өндөр. Энэ тохиолдолд хэрхэх талаар мөн дор оруулсан байгаа.

1. Control Panel руу орох.

2. Date, Time, Language, and Regional Options-ийг сонгох.


3. Regional and Language Options


4. Бүс, хэлийн сонголт хийх доорх дэлгэц гарч ирнэ. Languages гэсэн таб дээр дарах. Install files for East Asian languages-ийн өмнөх нүдийг тэмдэглэх. Apply





5. Insert Disk гэсэн цонх гарч ирнэ. ОК дээр дарах.


6. OK-ийг дарах.


7. Доорх дэлгэц гарч ирнэ. Хэрэв XP-ийн CD-тэй бол шууд ОК дарах.

7. Хэрэв XP-ийн CD-гүй тохиолдолд Browse.. дээр дарах. ЭНД ХАЯГААС Language_Pack.rar дээр дарж компьютертээ татаж авах. Language_Pack.rar файлыг задлах. Задласан folder-оосоо IMJPCIC.DL_ нэртэй файлийг зааж өгнө. Open.

8. Мөн үүний дараа XJIS.NL_ файлыг дээрх folder-оос сонгох.
9. Хэлний багцыг суулгаад дууссаны дараа компьютерээ дахин асааж тохиргоо бүрэн хийгдэнэ. Yes дээр дарах.

Үүний дараа хэдийгээр таны компьютер япон фонт танихаар болж байгаа ч бичдэг болохын тулд дараагийн алхам болох Япон хэл суулгах талаар эндээс орж үзнэ үү.

Wednesday, January 19, 2011

Vim текст засварлагч


Удаан чимээгүй байсан бүлгэм маань ингэж нэг амь оров :D Сайхан байна.Энэ удаагийнхаа хичээлээр бид Vi буюу өргөтгөсөн Vim текст засвралагч програмыг үзэх болно. Энд дөнгөж сурч байгаа хүмүүс зориулсан ч энэ хүү програмыг мэддэг хүн тун цөөн, мэддэг ч ашигладаг нь тун цөөн байдаг. Гэхдээ одоо та Vim эдиторт дурлах болно, хараад хайрлах болно, хаа явсан газраа ашиглах болно. Яагаад заавал Vi гээд чичигнээд дайраад байна вэ?

Юу юуны түрүүнд Vi бол хамгийн гайхамшигтай text editor. Магадгүй та нэг муу текст засварлагчид ингэж их ач холбогдол өгөх ямар хэрэг байна аа гэж бодож байгаа. Үнэндээ би ч бас өмнө нь тэгэж боддог байсан, текст засварлагч л бол засварлагч шүү дээ тэ? Гэхдээ одоо та тийм биш юм гэдгийг мэдэж авна. Яагаад гайхамшигтай гэсэн гэхлээр:
  • 2008 оноос өдийг хүртэл хамгийн шилдэг text editor-оор шалгарсан. Мэдээж ямар ч арын хаалгагүйгээр :P
  • Linux кэрнэлтэй үйлдлийн систем болгон дээр та үүнийг л олж харах болно
  • Бүхий л форум, заавар, зөвөлгөөнүүд дээр үүнийг ашиглах болно
  • Програмист, кодер таны ажлыг 100% биш юм аа гэхэд 250% хөнгөвчилж чадна ;)
  • Маш уян хатан. Учир нь түүнд байхгүй юм гэж үгүй, бидний мэддэг бүх зүйлсийг хийхээс гадна мэддэггүй өчнөөн зүйлсийг тэр хийж чаддаг, удахгүй та харна
  • Хөгжүүлэлт маш сайтай. Юуны тулд, яагаад шилдэг нь болсон билээ, мэдээж бүх зүйлс нээлттэй. Та түүнийг зөвхөн өөрийн таашаал, мэдлэг, хэрэглээнд зориулан хамгийн минимал түвшинд бүтээмжийн гайхалтай өндөр түвшинд ашиглаж болно
гээд л Vi-ийг магтаад байвал их урт жагсаалт хэрэг болно.


Давуу талуудыг товчхон дурьдах юм бол:
  • Ямар өргөтгөлтэй (хэл) байгаагаас шалтгаалан түүнд тохируулан өнгөөр ялгана (highLighting)
  • Бидний дуртай терминал дээр ажиллана. Өрөөр хэлбэл ямар ч график дэлгэцийн горимгүй (GUI) систем дээр шууд ажиллана гэсэн үг (CLI)
  • Өргөтгөх боломжтой ба дэлгэцийг хүссэнээрээ хувааж, давхар таб нээж хооронд нь маш хурдан шилжиж болно
  • Бүх зүйлс гарын арван хуруун дор буюу текст товлуурууд дээр байрлах учир таны гар ийш тийшээ сэлгүүцэж, хулганаа хайж, сумыг хэдэн мянга дарахгүй, шууд л таржигнуул муу кийбоордыг
  • Үйлдлийн автоматчилал, энгийн хэдхэн үйлдэл, тэднийг хүссэнээрээ хольж, сольж болох товчлуурын комбинаци. Энэ бүхэн танд маш гайхалтай мэдрэмж, дээрээс нь хурд, өндөрөөс өндөр үр бүтээмжийг олгоно.

Тэгвэл Vi-ийг чинь яаж суулгаж, ажилуулж, ашиглах юм бэ?

Ubuntu дээр:
# apt-get install vi
Windows дээр бол сайтаас нь татаж аваад л суулга. Үүнээс хойш дан Terminal дээр заах болно. Windows дээр GVim нь яг адилхан байгаа.
Ашиглаж үзий
Ачаалах
$ vi [file_name]
Vim-д дараах үндсэн 3-хан горим бий, бүх зүйлс энэ гурван горим дээр л хийгдэх болно
  • Засварлах (insert) - Энэ горимд байгаа үед та энгийн бусад текст засварлагч шиг л текст дээгүүрээ заагуураа гүйлгээд л, устгаж, бичих болно
  • Удирдах (command) - Vim-д тушаал гэдэг бол яг л Терминалруугаа адил маш чухал үүрэгтэй. Учир нь таны ажлыг хэмнэхийн тулд маш олон тушаалууд зөвхөн текстийг боловсруулахад зориулагдан байж байдаг. Жишээ нь нээх, орох, гарах, хуулах, зөөх гээд л
  • Идэвхжүүлэх (visual) - Текстийг сонгох буюу идэвхжүүлнэ. Тод өнгөөр идэвжүүлж байгаад л copy хийдгээ санаж байна уу? Яг л түүн шиг текстийг идэвжүүлнэ. Нэгэнт идэвхжүүлсэн текст дээр дурын үйлдлийг хийж болно

Заагуурыг удирдах
Vim-ийн команд буюу тушаалын горимд заагуурыг доорх үсгүүдийн байрлалаар удирдана. Энэ нь маш их ажлыг хөнгөвчилдөг. Жишээ нь маш урт скролл текстийг бид доошоо сум ная дарж байснаас шууд баруун гарын долоовор хурууны default товч болох j дээр дараад л доош нь гүйлэж байх жишээтэй. Заагчийг зөв, алдаагүй удирдаж сурах нь чухал бөгөөд энэ нь цаашдаа бүтээмжийг чинь нэмэгдүүлэх болно.
k
h   l
  j
Дээр байгаа байрлалаар:
k - Дээш
р - Доош
h - Зүүн
l - баруун

Засварлах горим
Тушаалын гормоос i товч дарж засварлах горимд шилжинэ. Засварлах горимын үед дараах горимоор бичинэ:
  • Оруулах (заагч босоо зураас) - Заагч байгаа газраас оруулж засна
  • Дарах (заагч босоо тэгж өнцөгт) - Заагч байгаа газраас дарж засна
Засварлах гормыг insert товчоор солино.

Удирдах горим
Засварлах горимоос ^+c үгүй бол Esc товч дарж тушаалын горимд шилжинэ. Тушаал нь тушаалын, үйлдлийн гэж хуваагдана.

Тушаал
Тушаал нь : (Shift+;) дарсанаар удирдах горимоос тушаалыг хүлээнэ. Тушаал нь ихэнхдээ текстийн ерөнхий удирдлага, програмын ажиллагааг удирдахад чиглэсэн байдаг.
:help - Тусламж
:w [name] - Хадгалах
:q - гарах
:wq [name] - Хадгалаад гарах
:qa! - Хүчээр гаргах
:set mouse=a - Хулганыг идэвхжүүлнэ (GUI, xterm үед!) Энэ үед та хулганаа ашиглан заагуурыг удирдах боломжтой
:tabnew - Шинэ таб буюу ажлын талбар үүсгэнэ. Энэ үед хамгийн дээд мөрийг ажиглаарай, таб жагсаалт байх болно.
:tabnext - Дараагийн табруу шилжинэ

Үйлдлүүд
Үйлдэл нь голчлон заагчийн тухайн байрлалаас текстийг удирдахад чиглэнэ. Тушаалын горимд бүх товч үйлдлийн горимд орох ба та ^+c үгүй бол Esc товч дарсан тохиолдолд дарсан товч болгон чинь үйлдэл хийнэ. Үйлдэлт заагчийн байрлалаас гадна идэвжүүлэлт чухал хамааралтай.
dd - Тухайн мөрийг устгана
o - Тухайн мөрийн доод талд шинэ мөр үүсгээд засварлах горимд оруулна. Та о товч дараад шууд шинэ мөрнөөс текст бичиж эхлэнэ
y - Тухайн идэвхжүүлэлтэд хамрах текстийг clipboard буюу санах ойд хуулна. Хамгийн сүүлд y товч дарагдаж хуулагдсанаас гадна хамгийн сүүлд устгасан тэмдэг/мөр санах ойд байрлана
p - Санах ой дахь текстийг тухайн байрлалд хуулж тавина

Англи хэлний электрон xичээл

Алим 2.0 - Англи хэлний электрон сурах бичиг
Танилцуулга

Алим 2.0 нь Англи хэлний анхан ба дунд түвшний электрон сурах бичиг юм.

Энэхүү сурах бичиг нь дараах агуулгатай.
1.    Цагаан толгой, дуудлага
2.    Хичээл
3.    Дүрэм – Англи хэлний цагууд
4.    Тест
5.    Толь бичиг
6.    Тоглоом
7.      Хавсралт

Tuesday, January 11, 2011

Windows-ийн тоглоомуудыг Ubuntu Linux дээр ажиллуулах

Линукс үйлдлийн систем дээр Windows-ийн тоглоомуудыг тоглоход нэлээд бэрхшээлтэй байдаг. Гэхдээ Ubuntu Linux энэ асуудлыг шийдсэн байна. Юу вэ гэхээр PlayonLinux гэсэн программ суулгаад л гүйцээ. Иймээс та Windows-өөс Ubuntu-руу шилжихэд тоглоомоо тоглож чадахгүй нь гэсэн асууудлаас бүрэн ангижирч байгаа юм. Дан ганц тоглоом ч биш AdobePhotoshop, AutoCAD гэх мэт программууд ямар ч асуудалгүй ажиллана гээд боддоо. Та доорх slideshow дээрээс харж байгаад дарааллын дагуу хийхэд л хангалттай. 
1-р алхам: Эхлээд Ubuntu Software Center-ээс PlayOnLinux гэсэн татацыг суулгана(install хийнэ).
2-р алхам: Application-Games-PlayOnLinux-ийг ажиллуулна.

3-р алхам: Ажлын цонх нээгдэхэд түүний Install цэс дээр дарж тухайн суулгах гэж байгаа программынхаа бэлдэцийг суулгана.
Жишээ нь: Хэрвээ та AdobePhotoshop CS4 суулгая гэвэл түүний Graphics цэснээс AdobePhotoshop CS4 -г суулгана. Жич: CounterStrike 1.6-г суулгая гэвэл дээд талын Search цонхон дээр Steam гэж хайгаад гарч ирсэн тэрхүү программыг суулгана.
4-р алхам: Энэ бүхнийг хийсний эцэст та хүссэн программаа Wine ашиглан install-аад л гүйцээ.
Эх сурвалж: http://tsendka.wordpress.com/

Wednesday, January 5, 2011

U-Torrent-ын татах хурдыг нэмэгдүүлэх

Бидний өргөн хэрэглэдэг Torrent програмуудын нэг болох U-Torrent-н хурдыг нь нэмэгдүүлэх арга орууллаа. Torrent-р юм татдаг хүмүүст маань хэрэгтэй байх.

Доорх алхамуудыг хийхээс өмнө Firewall-аа хаана уу.
1. Torrent програмаа ажиллуулаад доорх зурган дээрхийг дагааад хийнэ үү.
2. Connection тохиргоон дээр UPnP болон NAT-PMP port mapping-г enable болгоод Random port-ийг 45682 болгоно уу.

3. Дээрх зурган дээр харагдаж байгаачлан Use additional upload slots if upload speed < 90% гэснийг check хийнэ үү.
4. Дээрх зурган дээр харагдаж байгаачлан Enable DHT network, Enable DHT for new torrent, Enable Local Peer Discovery, Ask Tracker for Scrape Information, Enable Peer Change, Allow Incoming Legacy Connections зэргийн check хийгээд Protocol Encryption тохиргооны Outgoing-ийн enable-ийг сонгоно уу.
5. net.max_halfopen -нг 90 болгоод Set дар.

За ингээд туршаад үзээрэй. Өмнөхөөсөө хамаагүй илүү хурдтай болсон байх гэдэгт итгэлтэй байна.