Tuesday, January 11, 2011

Windows-ийн тоглоомуудыг Ubuntu Linux дээр ажиллуулах

Линукс үйлдлийн систем дээр Windows-ийн тоглоомуудыг тоглоход нэлээд бэрхшээлтэй байдаг. Гэхдээ Ubuntu Linux энэ асуудлыг шийдсэн байна. Юу вэ гэхээр PlayonLinux гэсэн программ суулгаад л гүйцээ. Иймээс та Windows-өөс Ubuntu-руу шилжихэд тоглоомоо тоглож чадахгүй нь гэсэн асууудлаас бүрэн ангижирч байгаа юм. Дан ганц тоглоом ч биш AdobePhotoshop, AutoCAD гэх мэт программууд ямар ч асуудалгүй ажиллана гээд боддоо. Та доорх slideshow дээрээс харж байгаад дарааллын дагуу хийхэд л хангалттай. 
1-р алхам: Эхлээд Ubuntu Software Center-ээс PlayOnLinux гэсэн татацыг суулгана(install хийнэ).
2-р алхам: Application-Games-PlayOnLinux-ийг ажиллуулна.

3-р алхам: Ажлын цонх нээгдэхэд түүний Install цэс дээр дарж тухайн суулгах гэж байгаа программынхаа бэлдэцийг суулгана.
Жишээ нь: Хэрвээ та AdobePhotoshop CS4 суулгая гэвэл түүний Graphics цэснээс AdobePhotoshop CS4 -г суулгана. Жич: CounterStrike 1.6-г суулгая гэвэл дээд талын Search цонхон дээр Steam гэж хайгаад гарч ирсэн тэрхүү программыг суулгана.
4-р алхам: Энэ бүхнийг хийсний эцэст та хүссэн программаа Wine ашиглан install-аад л гүйцээ.
Эх сурвалж: http://tsendka.wordpress.com/

No comments:

Post a Comment