Thursday, March 10, 2011

Android эмулатор дээр тоглоом суулгах


Android-ийн эмулатор дээр тоглоом суулгаад тоглож болно. Тоглоомууд мултитооч, акселлеронометр эдэрийг ашигладаг болохоор эмулатор дээр тоглох эвтэйхэн биш юм байна. Зарим тоглоомууд нь эмулатор дээр гацалттай ч юм шиг санагдаж байхад Assasin's creed бол ямар ч гацалтгүй болж байна. Тэр том компани NDK ашиглаж C++ ээр бичдэг байлгүйдээ. За ямар ч байсан эмулаторийг ашиглаад тоглоом бичнэ гэвэл худлаа санагдаж байна тиймээс андройд утастай болтлоо андройд дээр тоглоом хөгжүүлэх талаар бодохгүй гэж шийдлээ. Google-дээд баахан андройд тоглоомууд агуулсан директор олсон ба хэрэв та андройд утастай бол татаж аваад тоглоод үзээрэй. Хаяг нь http://android.petr00kos.info/Games/ шүү. Эмулатор дээр ажиллуулахын тухайд гэвэл тоглоом бүхий apk файлаа татаж аваад android sdk-ийн хавтсан доторхи platform-tools дотор хуулж хийнэ. Eclipse дээрээсээ emulator-оо ажиллуулсны дараагаар terminal-аараа platform-tools хавтасруугаа орно. game.apk файлыг суулгахыг хүсвэл дараах байдалтайгаар хийнэ.
$./adb install game.apk
хэрэв game.apk-ийг устгахыг хүсвэл
$./adb shell rm game.apk
гэж хийнэ. Өөрөөр эмулатор дээрээсээ settings->Application->Manage гэж ороод application-ийхоо нэрийг сонгоод uninstall дарж бас болно.

No comments:

Post a Comment