Saturday, February 5, 2011

Компьютертоо япон хэл суулгах

Хэрэв таны компьютерт япон үсэг танигдахгүй байгаа бол эндээс хэрхэн шийдэх аргыг авч үзээрэй. Үүний таны компьютерт анх суулгасан XP-ийн инсталл CD хэрэг болно. Мэдээж ихэнх хүнд нь анхны инсталл CD байхгүй байх магадлал өндөр. Энэ тохиолдолд хэрхэх талаар мөн дор оруулсан байгаа.

1. Control Panel руу орох.

2. Date, Time, Language, and Regional Options-ийг сонгох.


3. Regional and Language Options


4. Бүс, хэлийн сонголт хийх доорх дэлгэц гарч ирнэ. Languages гэсэн таб дээр дарах. Install files for East Asian languages-ийн өмнөх нүдийг тэмдэглэх. Apply





5. Insert Disk гэсэн цонх гарч ирнэ. ОК дээр дарах.


6. OK-ийг дарах.


7. Доорх дэлгэц гарч ирнэ. Хэрэв XP-ийн CD-тэй бол шууд ОК дарах.

7. Хэрэв XP-ийн CD-гүй тохиолдолд Browse.. дээр дарах. ЭНД ХАЯГААС Language_Pack.rar дээр дарж компьютертээ татаж авах. Language_Pack.rar файлыг задлах. Задласан folder-оосоо IMJPCIC.DL_ нэртэй файлийг зааж өгнө. Open.

8. Мөн үүний дараа XJIS.NL_ файлыг дээрх folder-оос сонгох.
9. Хэлний багцыг суулгаад дууссаны дараа компьютерээ дахин асааж тохиргоо бүрэн хийгдэнэ. Yes дээр дарах.

Үүний дараа хэдийгээр таны компьютер япон фонт танихаар болж байгаа ч бичдэг болохын тулд дараагийн алхам болох Япон хэл суулгах талаар эндээс орж үзнэ үү.

1 comment:

  1. ene language pack iiig yaj zadlaaad teed File name dr imjpcic.dl iiig n oruuuulhiiiin be yuj oihgu bnaaaaaaaaaaa

    ReplyDelete