Tuesday, February 8, 2011

Linux болон Windows системүүдийн хооронд сүлжээгээр файл дамжуулах

Samba ашиглаад Windows болон линукс системүүдийн хороонд сүлжээгээр файл зөөж болно.


Хэрхэн зөөх вэ?
  • Ubuntu Software Center нээгээд хайлтын талбарт samba гэж бичиж хайгаад олж суулгана.
  • Ubuntu дээрээ System->Administration->Samba гэж ороод хуваалцах хавтсаа сонгон тохируулна. (бас хуваалцах хавтас дээр баруун товч дараад Sharing Options гэж ороод тохируулж болох байх)
  • Ингээд Windows-тэй тооцоолуураасаа шууд сүлжээнд ханддаг шиг хандана.
  • Харин Windows рүүгээ smb:\\192.168.1.3 гэх мэт байдлаар дотоод сүлжээний IP хаягийн өмнө smb:\\ гэж Файл удирдагч (Nautilus)-ын хаягийн мөрөнд бичээд хандаж болно. Хаягийн мөрийг Ctrl+L товчны хослолоор гаргана. (Эсвэл Places->Network гэж ороод дамжиж орж болох байх. Гэхдээ заримдаа ингэж ороход сүлжээнд холбоотой ч харагдахгүй байх тохиолдол байдаг тул шууд IP хаягаар нь холбогдох нь амар байдаг. Бас smb:\\Computeriin_ner гээд холбогдсон ч болно.)
Анхаарах зүйл:
Та Firewall тохиргоогоо зөв тохируулах хэрэгтэйг анхаарна уу. Firestarter хэрэгслийг Software Center-ээс олоод суулгаад тохируулж болно. Сүлжээний болон Internet Share, NAT, Firewall зэрэг олон тохиргоог хийх чадвартай их сайн хэрэгсэл байдаг.
дэлгэрэнгүй мэдээллийг www.dusal.net

No comments:

Post a Comment