Sunday, August 18, 2013
Бодол
За ойрд блогтоо нэг ч юм оруулаагүй удсан байна шүү. Гэнэт өөрийгөө блогтой санаа юм бичмээр санагдав. Ажил энэ тэр гээд л блогтоо мэдээ оруулна гээд л завгүй яваад байхын. IT мэргэжилтэй болхоор өдрийн талыг л компьютерийн ард өнгөрөөх юм дөө. Сүүлийн үед мэргэжлийн шалгалт гээд ажлын хажуугаар мэргэжил нэгт найзтайгаа хамтдаа бэлдэж л байна. 100 хүн шалгалт өгөхөд 10 хүн тэнцдэг гэхээр л нилээн их бэлтгэлт давтлага хэрэгтэй юм шиг бас хувь хүний өөрийн хичээл зүтгэл ямар ч байсан өгөөд л үзий гэсэн бодолтой байна. Бас өөрийгөө хэр хэмжээнд явж байна вэ гэдгээ мэдэх боломжтой ч юм шиг. Бас энэ их ажлын хажуугаар эрүүл мэнд гэдэг үнэхээр асуудал юм байна шүү. Сүүлийн үед бие хамгаалах урлаг сонирхож байгаа даанч зав гаргаж сууж чадахгүй л байхын. Айкидо хэмээх японы бие хамгаалах урлаг бөгөөд өөрийнх нь хүчийг өөрт нь гэсэн утга санаатай юм. Хүнийг ерөөсөө гэмтээхгүйгээр өөрийгөө хамгаалах зорилготой хурд бас мэдрэмж их шаарддаг. Бусад бие хамгаалах урлагаас арай өөр арга техниктэй юм байна лээ. Бие хамгаалах урлаг бол аль миний багын мөрөөдөл шахуу хэхэ. Шалгалтаа өгчүүл айкидогоор хичээллэнэ ээ.
Subscribe to:
Posts (Atom)