Friday, June 10, 2011

Sunday, May 15, 2011

NERDTree: Vimд дурлагсдад зориулав

Vim дээр яг ингэж ажиллахыг хүсвэл NERDTree-г суулгах хэрэгтэй.
Энийг суулгахын тулд NERDTree-г энэ хаягаар орж татаж авна уу.
Татаж авсан файлыг задлаад доторх файлыг нь /usr/share/vim/vimfiles дотор хуулна.
Доорх бичлэг дээр хэрхэн ажиллах талаар үзүүлэв.

Sunday, May 8, 2011

Кинондоо хэрхэн Subtitle оруулах вэ?

Юуны өмнө subscene.com-с киноныхоо subtitle-г татаж авна.

Мэдээж zip өргөтгөлтэй байгаа. задлаад .srt өргөтгөлтэй файлыг олж аваад кинотойгоо адилхан нэртэй болгоно. Дараа нь тухайн кино, subtitle хоёроо нэг хавтасанд хийнэ. Ингээд дахин тоглуулахад кино маань subtitle-тай болсон байна.

Жич: Хэрвээ та subtitle засварлахыг хүсвэл тухайн файлаа notepad -р нээхэд болно.

Vim Auto Completion

Netbeans, Eclipse зэрэг IDE дээр auto completion буюу бидний хамгийн дуртай автомат гүйцээлтийн жагсаалт урсаж гарч ирдэг үйлдэл байдаг. Энэ нь код бичих явцыг хурдасгахаас гадна алдаагүй бичих нөхцлийг бүрэн хангаж чаддаг. Хэрвээ та vim дээр ямар нэг програчлалын хэл дээр програм бичдэг бол  програмын кодоо хурдан бичих  хэрэг гардаг биздээ. Тэгвэл энэ танд маш их хэрэгтэй.
Эхлээд  vjde.tgz энэ програмыг татаж авна.
Татаж авсны дараа та програмаа /usr/share/vim/vimfiles дотор хуулна.
Тэгсний дараа chmod +x /usr/share/vim/vimfiles/plugin/vjde/readtags энэ командыг терминал дээрээ бичээд л болоо.
Жишээ нь хэрхэн java програмаа гүйцээх вэ гэхээр
System.out.<CTR>-x<CTR>-u гэж бичихэд сонголт гарч ирнэ.

Ubuntu дээр С хэлний график сан суулгах

Ubuntu дээр С хэл ашиглан програм бичиж байхад график санг ашиглах хэрэг гардаг. Тэгвэл хэрхэн график санг суулгах талаар заавар бэлдлээ.
Эхлээд доорх командыг терминалаа нээгээд бичээд Enter дээр дар.
sudo apt-get install build-essential
Дараа нь доорх програмыг суулгана.
sudo apt-get install libsdl-image1.2 libsdl-image1.2-dev guile-1.8 guile-1.8-dev libsdl1.2debian-all libart-2.0-dev libaudiofile-dev libesd0-dev libdirectfb-dev libdirectfb-extra libfreetype6-dev libxext-dev x11proto-xext-dev libfreetype6 libaa1 libaa1-dev libslang2-dev libasound2 libasound2-dev
Дараа нь libgraph энэ програмыг татаж авна.
Тэгээд энэ програмыг задлаад доорх командыг терминал дээрээ нэг нэгээр нь бичиж ажилуулна.
cd libgraph-1.0.2
./configure
sudo make
sudo make install
sudo cp /usr/local/lib/libgraph.* /usr/lib
Одоо харин хэрхэн график сан ашиглаж бичсэн програмаа ажилуулахын тулд Жишээ нь: gcc  -o heart heart.c  -lgraph гэж компайлдана.

Tuesday, April 26, 2011

Linux network

ssh суулгах

1.Суулгах
sudo apt-get install openssh-server
sudo apt-get install openssh-client

2. Ажиллуулах
 sudo /etc/init.d/ssh restart

3. Өөр машинтай холбогдох
  $ ssh -l username@10.0.0.121       # 10.0.0.121 нь холбогдох машины IP
                                  #username нь системийн хэрэглэгч
FTP суулгах
 1.Суулгах
   $ sudo apt-get install vsftpd
 
 2.Ажиллуулах
   $ sudo /etc/init.d/vsftpd restart

 3. Тохиргоо хийх
   /etc/vsftpd.conf      #тохиргооны файлд дараах тохиргоо хийнэ

local_enable=YES         #логин нэр, нууц үгээр нэвтэрнэ
write_enable=YES         #Файл upload хийхийг зөвшөөрнө
chroot_local_user=YES    #Нэвтэрсэн хэрэглэгчийг home директорт нь хязгаарлна
ssh болон ftp нь алсаас өөр компьютерлүү нэвтрэхээс гадна өөрийн компьютерлүү нэвтэрч болно.
Зөвхөн интернеттэй үед хэрэглэнэ.
iptable-ийн хэдэн команд
sudo iptables -L -энэ нь chain горимыг харуулна.
sudo iptables -A INPUT -p tcp --dport 22 -j DROP-энэ команд нь ssh-ээр нэвтрэх эрхийг хаана.
sudo iptables -A INPUT -s 202.131.225.27 -j DROP-энэ команд нь энэ веб сайт руу орох эрхийг хаана
sudo iptables -F -гэвэл өмнө нь бичсэн командыг устгана. 

   

Saturday, April 23, 2011

Ubuntu 10.10 дээр дэлгэц бичдэг програм суулгах

Энэ програмын нэр kazam бөгөөд та өөрийн комьютер дээр видео хичээл хийхийг хүсвэл энэ програм маш хэрэгтэй.
Та компьютер дээрээ суулгахын тулд terminal дээрээ доорх командыг бичиж суулгана.

sudo add-apt-repository ppa:and471/kazam-daily-builds
sudo apt-get update
sudo apt-get install kazam