Monday, March 23, 2015

Ardiuno гэж юу вэ?

Arduino ийн талаар өмнө интернетээс уншиж судлаж байж саяханаас Ardiuno nano гэдгийг нь авав. Arduino  нь нээлттэй эх бүхий платформ юм байна. Нээлттэй эхийн програм хангамж л гэж сонсож байснаас биш нээлттэй эх бүхий техник хангамж гэж сонсож байсангүй. Би өөрөө нээлттэй эхийн програм хангамж болох ubuntu linux үйлдлийн системийг хэрэглээд бараг 5 жил болж байна.

Нээлттэй эх гэхээр л сонирхолтой санагдаад эрх чөлөө үнэртээд байдаг юм. За тэгээд Arduino ийг 2005 онд Италийн оюутнууд хөгжүүлж эхэлсэн бөгөөд хэн ч хэрэглэж, өөрчилж, зарах боломжтой. Arduino нь 8-bit ийн Atmel AVR процессор, Standard-B plug usb оролт/гаралт, адаптерийн оролт гэх мэт энгийн зохион байгуулалттай бөгөөд environment нь Java дээр бичигдсэн бөгөөд Processing програмийн хэл дээр бичдэг юм байна.  Arduino ийн төрлүүдийг эндээс хараарай.
 
Arduino ийн талаар судлаж юу юу хийж болохыг нь жоохон судлаад дээрээс нь би бас техник хангамжийн талаарх мэдлэгтэй болох зорилготойгоор ardiuno nano болон raspberry pi 2-ыг авав. Одоогоор электроникийн сургалтандаа бүртгүүлчихсэн сургалтаа эхлэхийг нь хүлээж л байна. 

No comments:

Post a Comment