Удаан чимээгүй байсан бүлгэм маань ингэж нэг амь оров :D Сайхан байна.Энэ удаагийнхаа хичээлээр бид Vi буюу өргөтгөсөн Vim текст засвралагч програмыг үзэх болно. Энд дөнгөж сурч байгаа хүмүүс зориулсан ч энэ хүү програмыг мэддэг хүн тун цөөн, мэддэг ч ашигладаг нь тун цөөн байдаг. Гэхдээ одоо та Vim эдиторт дурлах болно, хараад хайрлах болно, хаа явсан газраа ашиглах болно. Яагаад заавал Vi гээд чичигнээд дайраад байна вэ?
Юу юуны түрүүнд Vi бол хамгийн гайхамшигтай text editor. Магадгүй та нэг муу текст засварлагчид ингэж их ач холбогдол өгөх ямар хэрэг байна аа гэж бодож байгаа. Үнэндээ би ч бас өмнө нь тэгэж боддог байсан, текст засварлагч л бол засварлагч шүү дээ тэ? Гэхдээ одоо та тийм биш юм гэдгийг мэдэж авна. Яагаад гайхамшигтай гэсэн гэхлээр:
- 2008 оноос өдийг хүртэл хамгийн шилдэг text editor-оор шалгарсан. Мэдээж ямар ч арын хаалгагүйгээр :P
- Linux кэрнэлтэй үйлдлийн систем болгон дээр та үүнийг л олж харах болно
- Бүхий л форум, заавар, зөвөлгөөнүүд дээр үүнийг ашиглах болно
- Програмист, кодер таны ажлыг 100% биш юм аа гэхэд 250% хөнгөвчилж чадна ;)
- Маш уян хатан. Учир нь түүнд байхгүй юм гэж үгүй, бидний мэддэг бүх зүйлсийг хийхээс гадна мэддэггүй өчнөөн зүйлсийг тэр хийж чаддаг, удахгүй та харна
- Хөгжүүлэлт маш сайтай. Юуны тулд, яагаад шилдэг нь болсон билээ, мэдээж бүх зүйлс нээлттэй. Та түүнийг зөвхөн өөрийн таашаал, мэдлэг, хэрэглээнд зориулан хамгийн минимал түвшинд бүтээмжийн гайхалтай өндөр түвшинд ашиглаж болно
Давуу талуудыг товчхон дурьдах юм бол:
- Ямар өргөтгөлтэй (хэл) байгаагаас шалтгаалан түүнд тохируулан өнгөөр ялгана (highLighting)
- Бидний дуртай терминал дээр ажиллана. Өрөөр хэлбэл ямар ч график дэлгэцийн горимгүй (GUI) систем дээр шууд ажиллана гэсэн үг (CLI)
- Өргөтгөх боломжтой ба дэлгэцийг хүссэнээрээ хувааж, давхар таб нээж хооронд нь маш хурдан шилжиж болно
- Бүх зүйлс гарын арван хуруун дор буюу текст товлуурууд дээр байрлах учир таны гар ийш тийшээ сэлгүүцэж, хулганаа хайж, сумыг хэдэн мянга дарахгүй, шууд л таржигнуул муу кийбоордыг
- Үйлдлийн автоматчилал, энгийн хэдхэн үйлдэл, тэднийг хүссэнээрээ хольж, сольж болох товчлуурын комбинаци. Энэ бүхэн танд маш гайхалтай мэдрэмж, дээрээс нь хурд, өндөрөөс өндөр үр бүтээмжийг олгоно.
Тэгвэл Vi-ийг чинь яаж суулгаж, ажилуулж, ашиглах юм бэ?
Ubuntu дээр:
# apt-get install viWindows дээр бол сайтаас нь татаж аваад л суулга. Үүнээс хойш дан Terminal дээр заах болно. Windows дээр GVim нь яг адилхан байгаа.
Ашиглаж үзий
Ачаалах
$ vi [file_name]
Vim-д дараах үндсэн 3-хан горим бий, бүх зүйлс энэ гурван горим дээр л хийгдэх болно
- Засварлах (insert) - Энэ горимд байгаа үед та энгийн бусад текст засварлагч шиг л текст дээгүүрээ заагуураа гүйлгээд л, устгаж, бичих болно
- Удирдах (command) - Vim-д тушаал гэдэг бол яг л Терминалруугаа адил маш чухал үүрэгтэй. Учир нь таны ажлыг хэмнэхийн тулд маш олон тушаалууд зөвхөн текстийг боловсруулахад зориулагдан байж байдаг. Жишээ нь нээх, орох, гарах, хуулах, зөөх гээд л
- Идэвхжүүлэх (visual) - Текстийг сонгох буюу идэвхжүүлнэ. Тод өнгөөр идэвжүүлж байгаад л copy хийдгээ санаж байна уу? Яг л түүн шиг текстийг идэвжүүлнэ. Нэгэнт идэвхжүүлсэн текст дээр дурын үйлдлийг хийж болно
Заагуурыг удирдах
Vim-ийн команд буюу тушаалын горимд заагуурыг доорх үсгүүдийн байрлалаар удирдана. Энэ нь маш их ажлыг хөнгөвчилдөг. Жишээ нь маш урт скролл текстийг бид доошоо сум ная дарж байснаас шууд баруун гарын долоовор хурууны default товч болох j дээр дараад л доош нь гүйлэж байх жишээтэй. Заагчийг зөв, алдаагүй удирдаж сурах нь чухал бөгөөд энэ нь цаашдаа бүтээмжийг чинь нэмэгдүүлэх болно.
k h l jДээр байгаа байрлалаар:
k - Дээш
р - Доош
h - Зүүн
l - баруун
Засварлах горим
Тушаалын гормоос i товч дарж засварлах горимд шилжинэ. Засварлах горимын үед дараах горимоор бичинэ:
- Оруулах (заагч босоо зураас) - Заагч байгаа газраас оруулж засна
- Дарах (заагч босоо тэгж өнцөгт) - Заагч байгаа газраас дарж засна
Удирдах горим
Засварлах горимоос ^+c үгүй бол Esc товч дарж тушаалын горимд шилжинэ. Тушаал нь тушаалын, үйлдлийн гэж хуваагдана.
Тушаал
Тушаал нь : (Shift+;) дарсанаар удирдах горимоос тушаалыг хүлээнэ. Тушаал нь ихэнхдээ текстийн ерөнхий удирдлага, програмын ажиллагааг удирдахад чиглэсэн байдаг.
:help - Тусламж
:w [name] - Хадгалах
:q - гарах
:wq [name] - Хадгалаад гарах
:qa! - Хүчээр гаргах
:set mouse=a - Хулганыг идэвхжүүлнэ (GUI, xterm үед!) Энэ үед та хулганаа ашиглан заагуурыг удирдах боломжтой
:tabnew - Шинэ таб буюу ажлын талбар үүсгэнэ. Энэ үед хамгийн дээд мөрийг ажиглаарай, таб жагсаалт байх болно.
:tabnext - Дараагийн табруу шилжинэ
Үйлдлүүд
Үйлдэл нь голчлон заагчийн тухайн байрлалаас текстийг удирдахад чиглэнэ. Тушаалын горимд бүх товч үйлдлийн горимд орох ба та ^+c үгүй бол Esc товч дарсан тохиолдолд дарсан товч болгон чинь үйлдэл хийнэ. Үйлдэлт заагчийн байрлалаас гадна идэвжүүлэлт чухал хамааралтай.
dd - Тухайн мөрийг устгана
o - Тухайн мөрийн доод талд шинэ мөр үүсгээд засварлах горимд оруулна. Та о товч дараад шууд шинэ мөрнөөс текст бичиж эхлэнэ
y - Тухайн идэвхжүүлэлтэд хамрах текстийг clipboard буюу санах ойд хуулна. Хамгийн сүүлд y товч дарагдаж хуулагдсанаас гадна хамгийн сүүлд устгасан тэмдэг/мөр санах ойд байрлана
p - Санах ой дахь текстийг тухайн байрлалд хуулж тавина