Friday, December 31, 2010

Хэрхэн Windows-оос Ubuntu-руу аажимаар шилжих вэ?

Хэрвээ та "Ubuntu-руу шилжлээ" гээд шилжчихнэ гэж бодож байгаа бол санасны чинь гарз. Бас буруу юм. Тэгэхээр яагаад буруу вэ? гэдгийг тайлбарлая. Зарим хүмүүс ингэдэг:
  1. Хоо наадах чинь ямар гоё юм бэ?
  2. Би суулгы?
  3. Аан за, CD өгсөнд баярлаа. Гэртээ очоод суулгалаа.
  4. ...нэг өдрийн дараа...
  5. Нөгөөдөх чинь суучихсан, гэтэл дуу сонсч болдоггүй.
  6. Хэй яаж интернэдэд холбох юм бэ?
  7. Ээ, энэн дээр чинь Photoshop байхгүй юм бээшд.
  8. Хүүе чи яаж тэр цонхоо гулбилзуулаад, дэлгэцээ куб болгоод байсан бэ?
  9. Болдоггүй ээ!
  10. Ер нь би болилоо. Эргээд Windows суулгалаа.
  11. Шал балайн.
  12. ...нилээд хэдэн хоногийн дараа...
  13. Хөөе наадах чинь Ubuntu юм уу?
  14. Чамд л гэж хэлэхэд наадах шиг чинь хэрэггүй юм гэж байхгүй дээ.
Тиймээ, маш буруу. Яг ингэсэн хүнүүс зөндөөн болон бий. Харин зөв шилжихийн тулд яах вэ? Хэрхэн буруу биш алхам хийх вэ? Зөв шилжих хэдэн арга бий. Хамгийн түрүүнд турших, сонжих, дасах алхмуудыг хийнэ:
За тэгээд өчнөөн арга бий. Ямартай ч та шууд шилжлээ гээд шилижих нь ауютай, эрсдэл ихтэй учраас анх хэрэглэж байгаа бол аль болох шууд хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Харин дээрх аргуудыг хэрэглэснээр та илүү бодитой дүгнэлт төсөөлөлтэй болохоос гадна шилжих үгүйгээ, цаашлаад нээлттэй эх, Ubuntu-д өгөх үнэлэмж, үзэл тань зөв тогтох юм.

Хакер буюу хакенг гэж хэн бэ?

kt_n_hacking_0045Мэдээж энэ сэдэв бол маш өргөн сэдэв юм. Бид энэ хэсэгтээ уншигч та бүхэнд юу өгөхийг зорьсон бэ гэвэл хэрвээ та ямар нэг бизнес эрхэлдэг, магадгүй танай байгууллага мэдээллийн технологи хариуцсан газартай ч байж болзошгүй. Тэгвэл та халдлагад өртөж байсан үгүйгээс үл хамааран ер нь энэ талын хохирол гарч болох ямар нөхцөлүүд байж болох вэ, байгууллагынхаа үйл ажиллагаа мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд энгийн хэмжээнд анхан шатны төсөөлөл ойлголт өгөхийг зорилоо.
NEMOX БАГ..
Хакер гэдэг нэр томьёо нь анх компьютертай ямар ч хамааралгүй хүмүүсийг хэлдэг байв. "Хак" гэдэг нь англи хэлэнд сүхээр мод цавчихад гарах дууг илэрхийлдэг бөгөөд хакер гэдэг нь эрт үед модоор урлагийн хосгүй үнэт бүтээл туурвидаг уран гарт мужаануудыг хэлдэг байжээ. Жараад оны үед Массачусетийн Технологийн Их сургуулийн дэргэдэх төмөр замын загварын клубд хуучны телефон хэрэгслүүд хандиваар очсон байна. Үүнийг ашиглан тус клубийнхэн замын зангилаануудыг утасны дугаар залган хянах системийг бүтээсэн бөгөөд уг төхөөрөмжийн хэрэглээгээ "хакинг" гэж нэрлэж өөрсдийгөө хакерууд гэж нэрлэсэн. Ер нь заавал компьютерийн програм ч биш харин ямар нэгэн зүйлийг маш сайн хүний анхаарал татаж чадахуйц хийж бүтээснийг хакинг гэдэг байжээ. Одоо үед хакер гэдэг нэр нь мэдээллийн хулгайч, дээрэмчин, үймүүлэгч, вирус зохиогч, системийн програмист гээд бүх зүйлийг хамрах болсон. Энэ нь хуучны хакеруудад таагүй сэтгэгдэл төрүүлж тэд зарим нэг ялгааг гаргахын тулд крекер гэдэг нэрийг хэрэглэхийг сэтгүүлчдэд санал болгосон ч төдийлөн нийтэд түгээмэл болоогүй билээ. Крекер бол ямар нэг ашиг сонирхлын дагуу хуулиар хамгаалагдсан програм хангамжийн хамгаалалтыг эвдэлдэг програмист юм. Иймээс хакинг гэдэг ойлголтыг зөвшөөрөлгүйгээр компьютерийн системд нэвтрэх хэмээн ерөнхий ойлголтоор ашиглаж байна.
Дотоод Хакер
Дотоодоос ирэх дайралт бол хамгийн түгээмэл бөгөөд санхүүгийн хувьд алдагдал их хүлээдэг. Дайралтын зорилго нь өшөө авалт, ашиг олох болон хувийн шалтгаануудтай байдаг. Байгууллагаас халагдсан хөөгдсөн ажилчид нь энгийн хэрэглэгчээс системийн програмист хүртэл байж болох тул тэд системийн талаарх өөрсдийн мэдлэгийг ашиглан санхүүгийн гэхээсээ илүүтэй хор хөнөөл бүхий зүйл учруулахыг хүсдэг. Ж/нь: Патрик МакКен өөрийн ажлын серверт интернэтээр нэвтрэн орж 675 компьютерийн файлыг устгаж, санхүүгийн мэдээг өөрчилж корпорацийн албан ёсны борлуулагч, үйлчлүүлэгчдэд ташаа мэдээллийг цахим шуудангаар илгээсэн. Түүнд зургаан сар холбооны шоронд хорих ял оноож, хохирол болох $13614 долларыг төлөхийг тушаасан байна.
Байгууллагад гэрээгээр болон зөвлөхөөр ажилладаг хүмүүс мөн л дайралтыг хийдэг. Дэн Келлэрийн техникийн сервис компанийн гэрээт багш Абарбанел өөрийн хөлсөө нэмүүлэхийг хүсээд татгалзсан хариу сонсжээ. Үүнийхээ хариуд тэрээр байгууллагын сүлжээнд нэвтрэхээр оролдож байгууллагын цахим шууданг хэдэн зуун захиагаар бөмбөгджээ. Мөн Дэн Келлэр -ийн цахим шуудангийн хаягийг төрөл бүрийн захидлын жагсаалтад бүртгүүлж шаардлагагүй мэдээллээр түүнийг дарж, Дэн Келлэрийг өрөнд орсон мэтээр захиа цацжээ. Энэхүү дотоод хакер гэдэг нь газарзүйн байрлалын хувьд гадна дотно гэж ангилсан хэрэг бус харин байгууллагад хамаарах дотрын хүн гэдэг ойлголтоор авч үзсэн хэрэг юм.
Гадаад хакер
Компьютерийн сүлжээ хурдацтайгаар өсөж байгууллагууд интернэтэд холбогдож байгаа энэ үед үүнтэй холбогдон голдуу өсвөр насны хүүхдүүд хакинг хийж байна. Гэхдээ энэ хакерууд ихэвчлэн танин мэдэхүйн зорилготой байдгаас бус санхүүгийн зорилго агуулах нь ховор байдаг. Харин мэргэжлийн хакерууд бол алхам бүрдээ мэдээлэл цуглуулахыг зорьдог. Бусад хүн тэр хүнд мэдээлэл өгч байх чадварыг эзэмшсэн хүмүүс байдаг. Уг хүмүүсийн нэлээд хувийг засгийн газар тусгай байгууллагад ажиллаж байсан хүмүүс эзэлдэг бөгөөд зарим тохиолдолд зохион байгуулалттай болж нэгдсэн байдаг. Хакердсан шалтгаан нь янз бүр байдаг. Ойлгомжтой байх үүднээс эдгээр шалтгаануудыг бодит жишээн дээр авч үзье.
Танин мэдэхүйн зорилгоор
Хорин найман настай компьютерийн мэргэжилтэн баруун америкийн 2585 компьютерийг 350 жилийн настай шинэ анхны тоо олох зорилгод ашигласан байдаг. Гэм хоргүй тоглоом хийх зорилгоор хакердахаас гадна тус сүлжээний администраторт сүлжээнд алдаа цоорхой байгааг анхааруулж өгдөг. Оклахама мужийн залуу Өдрийн сонины вэб хуудсаар дамжуулан санамсаргүйгээр хамгаалагдсан компьютерт нэвтэрч мэдээлэл авсан хэрэгт буруутгагджээ. FrontPage болон браузер ашиглан тэрээр нууц үг бүхий файл мэдээллийг олж авчээ. Тэрээр энэ тухайгаа тус сонины редакторт хэлж энэ бүх явц санамсаргүй тохиолдол хэмээсэн ч хуулийн дагуу буруутгагдсан тохиолдол бий.
Хувийн шалтгааны улмаас
Халагдаж гоморхсон ажилтны нэг болох Брэт МакДанэл DOS дайралт ашиглан Tornado De¬velopment -н системийг бүхэлд нь унтрааж 3 долоо хоногт 5 удаа системд нэвтэрч 11000 гаруй хэрэглэгчдийг спамаар булж $325000 -ийн хохирол учруулжээ.
Улс төрийн зорилгоор
Өөрсдийгөө интернэтийн хар барс хэмээн нэрлэсэн бүлэг зарим орнууд, үүний дотор америк дахь Шри Ланкийн дипломат цахим шуудангийн системд дайралт хийсэн тухай хариуцлагыг өөрсдөдөө хүлээхээ мэдэгдсэн байдаг. Мексикийн засгийн газрыг эсэргүүцэгчдийг дэмжигч Италийн иргэн Мексикийн санхүүгийн институтийн вэб хуудсыг эвдэлсэн байна.
Санхүүгийн зорилгоор
Ихэнх гэмт хэрэг санхүүгийн сэдэлттэй байдаг. Байгууллагын санхүүгийн мэдээллийг худалдах, өөртөө ашигтайгаар өөрчлөх гэх мэт үйлдлүүд ихэнхдээ ордог. Cisco sys¬tems -н хоёр нягтлан 8 сая орчим долларын үнэ бүхий барааг завшсаныхаа төлөө 34 сар шоронд ял эдлэх болжээ. Британийн интернэтийн үйлчилгээ үзүүлэгч Cloud nine компани нууцлаг дайралтын дараагаар бүрмөсөн ажиллагаагаа зогсоожээ. Сүлжээгээ сэргээхийн тулд шаардлагатай мөнгөний хэмжээг нь даатгал нөхөж чадаагүй байна. Хамгийн эхний нууц үгийн дайралтад firewall төхөөрөмж өртөн дараагийн DOS дайралтад сүлжээ ажиллагаагүй болжээ.
Хакерууд юу хийдэг вэ?
Өөрсдийгөө гэмт хэрэгтэн гэж үздэггүй хакерууд олон байдаг. Учир нь тэд мөнгө, кредит карт, компьютерийн төхөөрөмж зэрэг ямар нэгэн атомаас бүрдсэн зүйл хулгай хийгээгүй. Харин програм хангамж, өгөгдлийг санах ой, сүлжээнд ачаалал өгч хуулж авдаг. Иймээс тэд бусдын юмыг аваагүй гэж үздэг. Бусдын програм хангамж, өгөгдөл бүрэн бүтнээрээ эзэндээ байгаа хэмээн маргадаг. Зарим хакерууд том том корпорациудыг бүх зүйлийг гартаа авахыг хүсдэг мангас харин өөрсдийгөө дэлхийн хамгаалагч гэж үздэг.
Мэдээлэл түгээх
Норвегийн өсвөр насны залуу Jon Johansen DVD тоглуулдаг програм хийхэд оролцсоныхоо төлөө буруутан болжээ. Энэ програм нь линукс үйлдлийн систем дээр ажилладаг бөгөөд /LiVid/ ихэнх DVD -д ашигладаг шифрлэх алгоритмыг тайлж унших чадвартай байжээ /www.linux¬video.org /. Тиймээс уг DVD шифрлэдэг эрхийг эзэмшигчид гомдол гаргаж тэдний DVD тоглуулагч үйлдвэрлэгчид зориулан гаргасан өөрсдийн эрх бүхий шифрлэгдсэн өгөгдлийг тайлж уншиж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Анхан шатны шүүхээс ялагдал хүлээсэн ч залуу Jon Johansen дараагийн шатанд ялалт байгуулав. Одоо уг програмын ачаар зөвхөн DVD тоглуулагч үйлдвэрлэгчид монополи эрхтэй эзэмшиж байсан DVD тоглуулах эрхийг хэрэглэгч компьютер дээрээ эдлэх боломжтой болжээ.
Програмыг түгээх
Ихэнх програмын лицензыг хувилан олшруулж олон компьютер дээр хэрэглэхийг хориглосон байдаг. Зарим тохиолдолд програмыг худалдаж авсан хүн зөвхөн өөрийн хэрэглэдэг хэд хэдэн компьютер дээр програмыг суулгах боломжгүй байдаг. Тиймээс хакерууд програмын хамгаалалтын хэсгийг эвдэж хэн ч, хаана ч хэрэглэж болохуйцаар өөрчилдөг. Эвдлэгдсэн програм хангамж хэрэглэгчдийн тэргүүн эгнээнд програмист, график дизайнерууд явдаг бөгөөд жишээ нь: Нью-Йоркийн тусгай эффектийн дизайнер залуу Macintosh компьютер дээрээ $15000 үнэтэй програм хангамж хэрэглэдэг боловч ганц ч зоос төлөөгүй тухайгаа ярьсан байна.
Хэрэглэгдээгүй нөөцийг ашиглах
Хакерын хувьд хэрэв ямар нэг нөөц ашиглагдаагүй байгаа бол түүнийг хэрэглэх нь буруу биш гэж үздэг. Үүнд утасны шугам, сүлжээний хурд, хэрэглэгдээгүй байгаа компьютер зэрэг олон зүйлс орно. Иймээс тэд хэн нэгний хэрэглэгдээгүй байгаа нөөцийг бусдад хэрэгтэй үед нь ашиглуулахад бэлэн байдаг. Delklab Technical College -ийн системийн администратор Дэвид МакОвен хулгайгаар Delklab -ийн хэд хэдэн компьютеруудыг Dis¬tributed.net -д холбож код эвдлэх зорилгод ашиглуулсан хэмээн буруутгагджээ. Түүнийг $815000 -н хохирол учруулсанд тооцож Жорж мужийн хуулиар хэрэв хүн хууль бусаар сүлжээ болон компьютер ашиглаж байгаагаа мэдсээр байж уг үйлдлийг хийсэн бол буруутай гэж үздэгийн дагуу ял төлөвлөв. Эцэст нь шийд гарч МакОвен 1 жилийн тэнсэн, $2100 -н төлбөр төлж компьютерийн технологитой холбоогүй хөдөлмөрийг 80 цаг гүйцэтгүүлэх шийтгэл авчээ.
Програмын алдааг хайж олох болон нийтэд дэлгэх
Олон хакерууд систем дэх нууцлаг алдааг илрүүлж алдааны талаар дэлгэрэнгүйгээр нийтэд мэдээлдэг. Тэд тус системийн алдаатайг баталж харуулахын тулд алдааг ашиглан компьютерт дурын програм ажиллуулж чадах кодны хэсгийг ажиллуулж үзүүлдэг. Харин туршлага багатай хакерууд үүнийг авч өөрсдийн багаж болгон ашигладаг.
Адриано Ламо, байгууллагын дотоод сүлжээний дотоод ажиллагааг судлан системийн сул талуудыг илрүүлж тэдгээрийн талаар тайлан гарган өгч хэрхэн арилгах зааврыг өгдөг байна. Түүний хувьд цаг их гарзадсан бүтэн цагийн ажлын оронд бусдын асуудлыг шийдэх нь сонирхолтой байдаг байна. Тэрээр World¬com, America Online, Excite@Home, Yahoo Inc, Microsoft Corp зэрэг компаниудын сүлжээнээс зарим нэг жижиг нууцлаг алдаануудыг олсноо мэдээлсэн байдаг. Тэрээр өөрийгөө хакер гэхээсээ илүү нууцлал хамгаалалтын мэргэжилтэн хэмээн тодорхойлж хэзээ ч системийн алдаануудын талаарх мэдээллийг зарах болон алдааг ашиглан өгөгдлийг өөрчилж байгаагүй гэж өгүүлжээ.
Нэр хүнд олох
Олон хакерын хувьд нэр хүнд бол гол түлхүүр байдаг. Өргөн хэмжээний дайралт, вэб хуудас өөрчлөх, вирус зэрэг нь хакеруудын өөрсдийн чадварыг харуулах гол оролдлогууд байдаг. Зарим хакерууд хакдах техникийн чадвараа нэр хүндээ нэмэгдүүлэхэд ашиглахыг хүсдэг. Тэд урьд нь хэн нэгний хийж чадаагүй зүйлсийг хийж чадахаа харуулахыг хичээдэг. Зарим нэг нь дайралтыг хийсэн дүр эсгэж хялбархан нэрд гарахыг оролддог. Хакердахад хэцүү аюултай байг сонгох болон уран арга хэрэглэх нь чухал байдаг бөгөөд бусад хакерууд ч гэсэн түүнээс илүү өргөн, хүчтэй тархсан дайралт хийхийг хичээдгийг мартаж болохгүй.
Нэгэн үеийн компьютерийн хакер Кэвин Митник холбооны мөрдөх товчооны эрэн сурвалжлагсдын жагсаалтад байдаг байв. Түүний үйлдсэн олон удаагийн компьютерийн гэмт хэргүүд болон гар утасны системийн тусгай програмыг хулгайлсан хэрэгт таван жилийн хорих ял оноож тэрээр 2000 оны нэгдүгээр сард суллагдан гарчээ.
Тоон мэдээллийн дээрэмчин
Системийг бүрэн ажиллагаатай, найдвартай, мэдээллийг хадгалахын тулд Мэдээллийн технологийн нууцлал хамгаалалтын мэргэжилтний хувьд хакерууд бол "өөр" хүмүүс байдаг. Хакерууд систем, сүлжээ, мэдээлэл руу дайралт хийдэг. Тэд байгууллагын ашиг орлого болон ажилчдын бүтээмжийн эсрэг дайрна. Тиймээс хакеруудыг гэмт хэрэгтэнд тооцож ял шийтгэл оноохыг хүсдэг.
Мэдээллийн хулгайч
Хакер нь мэдээллийг өөртөө болон бусдад хулгайлж чадна гэдгээ нотлох болон худалдахын тулд хулгайлдаг. Одоо үед мөнгө цахим хэлбэрт улам бүр шилжсээр байна. Цахим мөнгө дамжуулах сүлжээ нь хамгийн сонирхолтой дайралтын бай боловч нууцлаг байдал нь үргэлж хадгалагдсаар байгаа билээ. Хакерууд ихэнхдээ довтлоход амархан системийг сонгодог. Гэмт хэрэгтнүүд компьютерийг санхүүгийн мэдээлэлд янз бүрээр нэвтрэх зэмсэг болгон ашиглах янз бүрийн аргуудыг олжээ. Тэд банкны картын дугаар, pin код, эрүүл мэндийн даатгалын дугаар зэргийг замаас нь барьж авч энэ мэдээллээ мөнгө болгон хувиргадаг.
Suzanne Scheller гэгч санхүүгийн институтийн ажилтан эмэгтэй санхүүгийн системд нэвтэрч амжилттай бизнес эхлээд байгаа томоохон үйлчлүүлэгчдийг найздаа олж өгөхөөр хайжээ. Шаардлагатай хүнээ олсны дараагаар тэрээр найздаа үйлчлүүлэгчийн мэдээллийг өгчээ. Тэрээр хууль бус нэвтрэлт хийж санхүүгийн институтийн журмыг зөрчсөнөө мэдэж байснаа хүлээсэн байна. Мөрдөн байцаалтын явцад түүний дамжуулсан мэдээлэл нь үнэндээ түүний танихгүй хоёр залилагчид мөнгөний шилжүүлэг хийхэд ашиглагдсаныг тогтоожээ. Үйлчлүүлэгчийн мэдээллийг хулгайлж бусдад дамжуулсан хэргийн төлөө Scheller 36 сарын тэнсэн ял авчээ.
Програм хангамж хуулбарлагчид
Програмын хулгайч буюу хуулбар хийгчид нь санхүүгийн ашиг олох зорилготой програм хангамж үйлдвэрлэгчдийн гол анхаарлын төвд байдаг. Програм бичих нь маш олон шат дамжлагатай. Програм нь бусадтай өрсөлдхүйц чадавхтай байж компанийн хэрэгцээг бүрэн хангаж үр өгөөжтэй ашгийг нэмэгдүүлсэн байх хэрэгтэй болдог.
Олон байгууллагуудын хувьд тэдэнд байгаа мэдээллээс гадна тэдний хэрэглэдэг өөрсдийн бичсэн програм нь ч мөн нууц байх шаардлагатай. Байгууллагын тусгай програм хулгайлснаар чухал нууц мэдээллийг хулгайлж болохоос гадна тус програмын эх хувийг устгах юм бол компани бизнесээ хэвийн үргэлжлүүлж чадахгүйд хүрнэ.
Кодакийн програмын инженерээр жил гаруй ажилласан Chung-Yuh Soong ажлаасаа гарахын өмнө тоон камерт болон Калифорнийн Xe¬rox Computers -т маш нууцад тооцогдох бусад тоон төхөөрөмжид хэрэглэгддэг програм хангамжийг дамжуулсан хэрэгт буруутгагджээ. Шүүхэд ирсэн баримтын дагуу бол түүний дамжуулсан том хэмжээний файл кодакын серверийг гацааснаас болж нууцлал хамгаалалтын ажилтнуудын хараанд өртсөн юм. Түүнийг байгууллагын арилжааны мэдээллийг хулгайлсан хэрэгт шийтгэжээ.
Мэдээллийн нөөцийн хулгайч
Мэдээллийн нөөцийн хулгайчийг нотлоход хэцүү байдаг. Буруутайг нь нотолж чадаагүй тул суллагдсан хакерууд цөөнгүй байдаг. Хакерууд үүнийгээ тайлбарлахдаа уг нөөцийг хэн ч ашиглаагүй бөгөөд хэн ч түүнийг алдсандаа харамсдаггүй хэмээсэн байна.
Raymond Torricelli өөрийнхөө rolex нэртэй #conflict бүлгийн хакер байхдаа хийсэн зарим үйлдлүүдээ хүлээсэн байна. Тэрээр системийн алдаа бүхий компьютерийг интернэтээс хайж олоод уг компьютерт нэвтрэх боломжийг түүнд олгох програмыг хуулан суулгадаг байв. Түүний нэвтэрсэн компьютерийн тоонд NASA, Jet Propulsion Laboratory, San Jose university зэрэг газруудын компьютерууд мөн оржээ. Үүний дараа тэрээр чат өрөөг тус компьютерт ажиллуулан насан хүрэгчдийн төлбөрт сайтыг ажиллуулжээ. Тэрээр долоо хоногт $300-$400 долларыг олдог байв.
Вэб хуудасны вандализм
Дайралтын хамгийн ил тод хэлбэр бөгөөд өдөр бүр вэб хуудаснууд хэдэн зуугаараа өртөж байдаг. Хулгайлагдсан нууц үг дайралтын ихэнх хэсгийг эзэлдэг боловч програмын алдаа нь цөөнгүй хувийг эзэлдэг. Заримдаа вэб сайтыг электрон худалдаа болон хэрэглэгчийн мэдээллийг олж авах зорилгоор довтолдог ч ихэвчлэн харагдах байдлыг өөрчлөх нь элбэг. Улс төр болон нийгмийн зориулалтаар өөрийн үгийг түгээх зорилгоор вэб хуудсан дээр уриа зэргийг хэвлэх нь бас түгээмэл.
Хакердах үйл явц
Уншигч та өмнөх хэсгүүдийн сонирхолтой бодит түүхэн жишээн дээрээс хакинг гэж юу байдаг хакер гэж хэн байдаг талаар товч ойлголт авсан буй заа. Тэгвэл өнөө үед хакерууд цагийн аясаар хөгжин өмнө нь байсан тэр үетэй нь харьцуулахад маш чадварлаг болжээ. Тэдэнд үргэлж объект болон түүнд халдах төлөвлөгөө байдаг болсноос гадна хакерууд ганц нэгээрээ бус хэсэг бүлгээрээ нийлэн цэргийн гэж хэлж болох нарийн зохион байгуулалтан дор нягт нямбай ажилладаг болсон зэргээс нь хэр чадварлаг болсныг нь харж болно. Эхлээд тэд халдахаар төлөвлөж буй байгууллага эсвэл системийнхээ талаар маш их хэмжээний мэдээллийг тагнуулын байдлаар цуглуулж авна. Ингээд тухайн объектынхоо талаар хангалттай хэмжээний мэдээлэлтэй болсон үед тухайн төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө дагуу системд нэвтэрнэ. Яг энэ хэсгээс эхлэн тэд тухайн системийг бүрэн удирдах хэмжээнд хүртлээ өөрийн эрхийн түвшнээ нэмэгдүүлэх оролдлого хийсээр байдаг. Энэ үйл явцын дунд таны системд орж гарч байгаа болон таны системийн нээлттэй тал зэргийг системийн менежерийн нэгэн адил хянасаар байна. Бүгдийг ойлгосны дараа тэд хэзээ дуртай цагтаа л эргэн ирнэ. Ингээд эцэст нь тэдний төлөвлөгөө бүрэн утгаараа хэрэгжих боломжтой болдог.
Тэдний үйл ажиллагааны тухай товчхон дурдахад ерөнхийд нь дээрхийг хэлж болно. Тэгвэл энэ үйл явцын тухай мэдлэгийг олж авах нь ямар ч засаг захиргааны нэгжид ажиллаж буй мэдээллийн аюулгүй байдлыг хариуцан ажилладаг мэргэжилтнүүдийн хувьд хамгийн чухал бөгөөд энэ ойлголт нь тэдэнд халдлагаас сэргийлэх маш олон чадвар, мэдлэгүүдийг олгодог. Ер нь хакеруудыг тоохгүй үл тоомсорлох нь тухайн объектод халдлага хийхээр төлөвлөж буй хакеруудад олгодог хамгийн том боломж юм. Өөрөөр хэлбэл эндээс энгийн халдлагууд болох хэрэглэгчийн нэр нууц үгээр нэвтрэхийг оролдох, өндөр эрхтэй хэрэглэгч болохыг оролдох, өндөр эрхтэй хэрэглэгчийн үйлдлийг хийхийг турших зэрэг оролдлогуудад бүрэн боломжийг олгодог. Тэгвэл хакерын үйл ажиллагаа хэрхэн явагддаг тухай ойлголтыг арай нарийвчлан дэлгэрэнгүйгээр авч үзье.
Байг сонгох
Мэдээж хэн ч халдлагын бай байж болно. Хакерын хувьд бол байгаа сонгох нь халдлагын хамгийн хялбар хэсэг гэж хэлж болно. Харин байн хувьд бол халдлагад өртөж хохирогч болж хувирах хүртлээ яагаад заавал би бай болдог билээ гэсэн асуултын хариуг олоход тун бэрх байдаг. Тэгвэл яагаад энэ систем халдлагад өртөх бай болов гэдэг хамгийн түгээмэл шалтгаануудыг авч үзье.
Та хэн бэ?
Бай болон сонгогдох нэг элемент бол байн харагдах байдал юм. Бусдад маш тод харагдах нь өөрөөр хэлбэл та болон таны систем олны танил байх нь бай болон сонгогдох нэг нөхцөл болдог. Магадгүй бусад өнцгөөс харахад тодорхой хүрээний бизнест таны эзлэх хэмжээ ноёрхлын шинжтэй байж болох юм. Зөвхөн энэ нь таныг бай болгоход хангалттай шалтаг байх болно.
Та юу хийдэг вэ?
Ихэвчлэн тухайн байгууллага нэгж юу хийдгээс хамаарсан хувийн шалтгаантай халдлагууд элбэг байдаг. Энд тухайн халдлагаас илүү таны олж аваад буй нэр хүнд үүнд илүү чухал байдаг. Өөрөөр хэлбэл үүнд нууцлалын бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг компаниуд, цэргийн газар, засгийн газар зэргийг дурдаж болно.
Таны хэрэглэгчид хэн бэ?
Хэрвээ тухайн байгууллагын үйлчлүүлэгч нь бай бол тухайн байгууллага мөн бай болох тохиолдол элбэг. Тодруулбал нэлээдгүй нэр хүндтэй хэрэглэгчидтэй харьцдаг, эсвэл тийм бүтээгдэхүүн нийлүүлдэг бол энэ нь үргэлж хакеруудын анхаарлын төвд байдаг.
Та юу мэддэг вэ?
Үйлчлүүлэгчийн тухай хувийн мэдээллийг та хадгалдаг бол энэ нь мөн бай болох нэг үндэс болдог. Жишээлбэл кредит картын мэдээллийг дурдаж болно. Кредит картын хулгай бол хамгийн түгээмэл байдаг мэдээллийн хулгайн нэг юм.
Ерөнхийлөн төсөөлбөл хэрэв та эсвэл танай байгууллага халдлагын үндсэн бай болон сонгогдсон бол энэ нь танд юу байгаа вэ гэдэгтэй шууд хамааралтай юм. Энэ нь хакерын хувьд ямар нэгэн үнэ цэнэтэй зүйл байх болно. Ихэвчлэн шууд мөнгөн болон мөнгөөр үнэлэгдэх мэдээллүүд байдаг.
Халдаж буй системийг тодорхойлох
Халдлагын жинхэнэ бай байхааргүй системүүд халдлагад өртөх тохиолдлууд түгээмэл байдаг. Энэ нь тухайн эцсийн байнд хүрэхээс өмнөх үйлдэл гэж үзэж болно. Ер нь эцсийн зорилтот байд халдах нь ховор бөгөөд ихэнхдээ өмнөх системд, эсвэл өөр системд эхэлж халддаг. Халдлагуудын олонх нь ямар нэгэн алхамчилсан дараалалтайгаар хийгддэг.
Унагахад хялбар эсэх
Халдлагад өртөж буй системийн хамгийн гол шалгуур бол тухайн системийн өөрийн халдлагыг илрүүлэн зогсоох чадвар юм. Халдагчдын бай систем нь ихэнхдээ халдлагыг илрүүлэн зогсоох дээд зэргийн чадвартай байх бөгөөд зогсоохгүй юмаа гэхэд ядаж илрүүлэх түвшинд байдаг. Хакерын хэрэгсэл нь системийг маш түргэн хугацаанд тодорхойлон цоорхойг олсноор системийг хялбархан унагаах чадвартай. Сайжруулагдаагүй хуучны системийн цоорхой, системийн тохиргоонд муу администраци болон менежмент хийсэн байдал зэрэг нь хакерт зорилгодоо хүрэхэд дөхөм болдог.
Байн халдагчийн хоорондын харьцаа
Ихэвчлэн танай компани эсвэл систем нь хакерын байтай ямар нэгэн харьцаатай байдгаас халдлагад өртдөг. Энэ харилцаа нь магадгүй сүлжээний топологи дээр тулгуурласан ч байж болох юм. Жишээлбэл нэг ISP -ээс үйлчилгээ авдаг эсвэл бизнесийн харилцаагаа өргөжүүлэхийн тулд extranet холболтыг ашигладаг гэх мэт. Магадгүй хакер нь таны бизнесийн үйл ажиллагааг тасалдуулах, бизнесийн харилцаа холбоог унагахыг хүссэн байж болох юм. Яг энэ харилцааны асуудлын хувьд гадаадад төдийгүй Монголд хүртэл нэлээдгүй тохиолдлуудыг нэрлэж болно.
Үнэтэй мэдээлэл эсвэл нөөцийг хадгалсан эсэх
Хакерын хувьд халдлагаас олж авах нөөц эсвэл мэдээлэл нь өөрийн хувьд үнэ цэнэтэй гэж итгэсэн тохиолдолд системд халддаг. Өөрөөр хэлбэл тухайн хакерын юмыг үнэлэх чадвар нь түүний үйлдлийг удирддаг гэсэн үг юм. Тиймээс ямар ч системд аюулгүй байдлын түвшинг өндөр түвшинд гүйцэтгэсэн байхыг шаарддаг.
Мэдээлэл цуглуулах
Мэдээлэл цуглуулах хэсэг нь системийг хакердахад хамгийн чухал хэсэг юм. Хакер бай системийнхээ тухай хэдий чинээ ихийг мэднэ төдий чинээ давуу талыг олж авдаг. Илрүүлэх хэрэгслүүд нь хакерт системийн тухай нарийн тодорхой мэдлэг олоход тусалдаг. Эдгээр хэрэгслүүд нь хакеруудын идэвхтэй байдалтай харьцуулахад чимээгүй гэж хэлж болохоор байх бөгөөд халдлага илрүүлэх програм хангамжид (in¬trusion detection software) тэмдэглэгдээгүй байдаг. Хакерын чадвараас хамааран тагнуулын ажиллагаа хэдий сайн байна тэр хэмжээгээр амжилтгүй оролдлогын тоог багасгадаг.
Компанийн мэдээлэл
Олонх хакерууд тодорхой нэг компанийг бай болгон сонгодог бол харин бусад нь унагахад хялбар байхуйц системийг хайж байдаг. Гэхдээ аль ч тохиолдолд халдлага хийж байгаа хакер бай системийнхээ тухай аль болох ихийг мэдэхийг оролддог. Мэдээж бай болон сонгогдсон компаниуд нь бидний дээр дурдсан тэд хэн бэ, тэд юу хийдэг вэ, тэдэнд юу байгаа вэ, тэд хэнтэй хамтран ажилладаг вэ гэдгээс хамааран сонгогдсон байдаг.
Компанийн бизнесийг ойлгох нь хакерт нийгмийн инженерийн тусламж болно. Өөрөөр хэлбэл энэ нь түүнд хайж байгаа мэдээллийг нь агуулсан системийг олж түүн дотор байрлахад тус дөхөм болдог гэсэн үг юм. Байгууллагын бүтэц зохион байгуулалтын талаар мэдэх нь хакерт ашиглаж болох сул талыг хайж олох боломжийг олгодог.
Системийн тухай мэдээлэл
Системийн тухай мэдээллийг олж авах нь хакерт тусгай системд халдах боломжийг олгодог. Хакер тухайн системийн тухай ямар төрлийн систем болох, ямар програм хангамж системд ажиллаж байгаа, юунд хэрэглэгддэг зэрэг мэдээллийг олж авахыг хичээдэг. Тухайн системийн ашиглалтын мэдээлэл болон администрацийн чанар нь тухайн системийг мэдэгдэхгүйгээр хэр хялбар унагаж болох вэ гэсэн чанарыг тодорхойлдог.
Бизнесийн үйл явц
Бизнесийн үйл явцыг ойлгох нь хакеруудын хувьд үйл ажиллагааны сул холбоосыг олоход маш үнэ цэнэтэй мэдээлэл байдаг. Үүнийг ойлгосноор тухайн үйлчилгээг дэмжин ажиллаж байгаа системд тулгуурлан систем нь ямар ямар функцтэй болох, тухайн систем ямар мэдээлэл агуулсан байж болох зэрэг маш үнэ цэнэтэй мэдээллүүдийн тухай төсөөлөл болон тухайн мэдээллийг олж авах боломжтой юм.
Бизнесийн түншүүд
Өнөө үед бизнес нь нэгэнт түншлэлийн түвшинд хийгддэг хөгждөг болжээ. Тэгвэл тухайн түнш нь олны танил болоогүй бол түүнийгээ дагаад аюулгүй байдлын журам шаардлага зэрэг нь нэг их сайн биш байдаг. Бизнесийн түншээр дамжих системд халдаж болох өөр нэг зам юм. Магадгүй түншийн сүлжээ нь халдлагыг хялбархан хийж болох нэг боломж юм.
Хэрэглэгчийн мэдээлэл
Системийн хэрэглэгч нь Ихэвчлэн аюулгүй байдлын гинжин холбоосын хамгийн сул холбоос байдаг гэж хэлж болно. Тэд өөрсдийнх нь эрхээр тухайн нөөцөд хандах боломжийг олгодог. Үүний эсрэг авах арга анхан шатны арга хэмжээ нь нууц үгийг тодорхой давтамжтайгаар тогтмол солих юм. Хакерын хувьд бол системийн хэрэглэгчдээс хамгийн аюулгүйгээр ашиглаж болох хэрэглэгчийг сонгох асуудал л байдаг. Энэ тохиолдолд Ихэвчлэн идэвхгүйгээр удаан хугацаанд холболт хийдэг хэрэглэгчдийг сонгодог байна.
Амжилттай хандах
Хандалт нь олон төрлийн төлвөөр ирж болно. Үүнд физик байдлаар хандалт хийх, байгууллагын сүлжээнд болон компьютерийн системд хандалт хийх эсвэл бүр мэдээлэл нь тухайн мэдээлэлд хандах тохиолдол ч байдаг.
Сүлжээнд хандах
Сүлжээний хандалт нь хакерт бай системийг илүү өргөн хүрээтэйгээр судлах боломжийг өгдөг. Голдуу fire¬wall руу шууд хандалт хийх нь ажиглагддаг. Компанийн сүлжээн байгаа хакерын систем нь олон төрлийн протоколыг ашиглах боломжийг олж авч чадаж байвал хакерын хувьд энэ нь системийг унагах бас нэг давуу боломж юм. Мөн утасгүй сүлжээ нь гаднаас дотоод сүлжээн орох боломжийг олгодог. Утасгүй сүлжээ нь un-secure төрлийн сүлжээ бөгөөд энэ тохиолдолд хамгаалалт хийхэд нэлээдгүй төвөгтэй байдаг.
Системд хандах
Компьютерийн систем, ширээний компьютер, серверүүд зэрэг нь мэдээллийн системийн хамгийн түгээмэл бай байдаг. Эдгээр нь мэдээллийн системийн хувьд үнэт нөөцүүд байдаг.
Мэдээлэлд хандах
Хаанаас хандаж болох өөрөөр хэлбэл хэн бүхэнд мэдэгддэг мэдээлэл дотор мэдээлэл байдаг. Үүнд мэдээллийн систем, хадгалалт, холболт, хүмүүсийг нэрлэж болно.
Илрүүлэлтээс нуугдах
Хэдийгээр олон хакерууд алдар нэрийг хайдаг боловч тэд ил гарч харагдахыг хүсдэггүй. Тэдний онлайн амьдрал болон алдар нэр нь тэдний онлайнд алдаршсан нэр эсвэл арга барил дээр нь тогтдог. Бодит ертөнцөд ихэнх хакерууд энэ дүрмийг зөрчихийг хүсдэггүй. Магадгүй үүнээс шалтгаалан тэд баривчлагдаж ч болох юм. Хакерын олон хэрэгслүүдийн жагсаалт нь тухайн хакерын нууц хулгайн ажиллагааны зарим чадварын түвшинг тодорхойлж өгдөг. Эдгээр хэрэгслүүдийн зарим нь системийн хэрэгсэл, зарим нь зөвхөн өөрийн хийж хувьдаа ашигладаг хэрэгслүүд ч бий. Эдгээр хэрэгслүүдийн хамгийн гол үүрэг нь тухайн хакер өөрийгөө нээн олонд таниулах гүүр нь болох явдал юм.
Мэдээллийн эх сурвалж, нэмэлт мэдээлэл авах, санал илгээх хаяг:
http://www.kt.mn/

Хакер - О.Жаргал

2006 онд О.Жаргалын бичсэн "Хакер" хэмээх номыг хүргэж байна. Энэхүү номонд єєрийн веб хуудсаа хакеруудаас хэрхэн хамгаалах талаар анхан болон дунд шатны мэдлэгтэй хvмvvст зориулсан ном юм.

Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхэд баримтлах түр журам

1. Ерөнхий зүйл

1.1 Улсын Их Хурлын 2010 оны 48-р “Тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.6.1.2, Харилцаа холбооны тухай хуулийн 8.1, 9.1,2-ийг тус тус үндэслэн иргэн, хуулийн этгээд нь харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2 Интернэтийн үйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч, вэб сайтын үйлчилгээ эрхлэгч болон контент хостингийн үйлчилгээ эрхлэгч нь контентийн үйлчилгээнд оролцохдоо энэхүү зохицуулалтын журмыг дагаж мөрдөнө.

2. Нэр томъёоны тодорхойлолт

2.1 Контент гэж харилцаа холбооны сүлжээгээр дамжиж буй тэмдэгт, дохио, текст, зураг, дуу, авиа. дүрс, бичлэг болон бүх төрлийн мэдээ мэдээллийг тоон хэлбэрт хувиргасан бүтээлийг ойлгоно. Контентид дараах зүйлс орохгүй. Үүнд:
  • Цахим шуудан, балк болон спам захидал
  • Хувь хүмүүсийн хоорондын харилцаа (Жишээ нь: телефон яриа, факс, АйПи телефон яриа гэх мэт)
2.2 Интернэтийн үйлчилгээ эрхлэгч гэж Зохицуулах хорооноос интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр интернэтийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийг ойлгоно.
2.3 Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч гэж интернэтийн сүлжээ ашиглан өөрийн үйлчилгээг (мэдээ, форум, хэлэлцүүлэг, худалдаа наймаа гэх мэт) нийтэд хүргэж буй иргэн, хуулийн этгээдийг ойлгоно.
2.4 Контент хостингийн үйлчилгээ эрхлэгч гэж өөрийн сервер дээр вэб болон бүх төрлийн цахим өгөгдлийг байршуулж, тэдгээрт хэрэглэгчид харилцаа холбооны сүлжээ ашиглан хандах боломжийг олгодог үйлчлэгчийг ойлгоно.
2.5 Домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч Монгол Улсын дотор .MN болон бусад төрлийн домэйн нэр бүртгэлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг ойлгоно.
2.6 Хэрэглэгчийн үүсгэсэн контент гэж тухайн вэб сайтын аливаа мэдээ нийтлэлд үлдээсэн сэтгэгдэл болон контейнтийг ойлгоно.

3. Хориотой контент

Контент нь Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрхийн актыг зөрчсөн байж болох дараах зүйлсийг илэрхийлэхийг хориглоно. үүнд:
3.1 Садар самуун явдал
     А. Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.1, 3.1.2 болон 5 дугаар зүйл 5.1, 5.2-ийн дагуу садар самууныг илэрхийлсэн;
3.2 Хүчирхийлэл
     A. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.4- д заасан зүйлсийг илэрхийлсэн;
     Б. Эрүүгийн хуулийн 178 дугаар зуйлийн дагуу терроризмийг дэмжсэн;
     B. Эрүүгийн хуулийн 144 дүгаар зүйлийн дагуу шашны харгис үзэл номлолыг сурталчилсан;
     Г. үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1-д заасан үндэсний язгуур ашиг сонирхолд харшилсан;
3.3 Хууль бус зар сурталчилгаа
     А. Зар сурталчилгааны тухай хуулийн 6-р зүйлийн 6.5.5, 6.5.7, 6.5.8 болон 7-р зүйлд заасан зар сурталчилгааг агуулсан;
3.4 Хүүхдэд хортой контент
     А. Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйл 7.2.3-ийн дагуу эротик зүйлсийг илэрхийлсэн;
     Б. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйл 1.6-ийн дагуу хүүхдийн хүмүүжил. ёс суртахуунд сөрөг нөлэө үзүүлсэн.
     В. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйл 5-д заасан зүйлсийг илэрхийлсэн;
3.5 Ёс зүйгүй хэллэг
     А. Улсын Их хурлын 2010 оны 48-р тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Услын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.6.1.2-д заасан дайсагнал, ялгаварлан гадуурхах үзэл, үзэн ядалтыг сурталчилсан дэмжсэн сурталчилсан, дэмжсэн сурталчилгаа мэдээллийг илэрхийлсэн.

4. Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч
4.1 Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь тухайн үйлчилгээнд хандах хэрэглчийн хандалтын дундаж нь сарын хугацаанд өдөрт гурван мянгаас давсан тохиолдолд тус хороонд бүртгүүлэх үүрэг хүлээн.
4.2 Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь үндэсний үнэт зүйлийг түлхүү нийтлэх, сурталчахыг дамжиж, гадны шашин соёл, төрийн бодлогыг сурталчилсан агуулгатай мэдээллийг зохистой түвшинд хязгаарлана.
4.3 Вэб сайтын үйличлгээ эрхлэгч нь хэрэглэгчийн үүсгэсэн контентийг энэхүү журмын 3-ыг зөрчсөн эсэхэд хяналт тавих бөгөөд зөрчсөн тохиолдолд зөрчлийг гарсан даруйд нь арилгах, таслан зогсоох арга хэмжээ авах үүргийг хүлээнэ.
4.4 Вэб сайтад нь хэрэглэгч контент оруулах боломжтой, хэрэглэгчийн сэтгэгдэл үлдээх хэсэгтэй бол /1 өдрийн хандалтын тоо дунджаар гурван мянгаас их/ вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь дараах зүйлсийг үйл ажиллагаандаа заавал нэвтрүүлнэ. Үүнд:
     А. Хэрэглэгч тухайн вэб сайтын үйлчилгээнд гишүүнээр нэвтэрч орж байж контент (сэтгэгдэл) оруулах боломжтой байх.
     Б. Хэрэглэгч гишүүнээр элсэхэд зөвшөөрөх үйлчилгээний нөхцөл шаардлагыг боловсруулан гаргах ба уг нөхцөл шаардлагад дараах зүйлсийг заавал багтаасан байна. Үүнд:
          а. Хориотой контентийн төрлүүд
          б. Хориотой контентийг арилгах болон гишүүний эрхийг түдгэлзүүлэх эсвэл зогсоох тухай
          в. Энэхүү журмыг үйлчилгээндээ дагаж мөрдөх үүрэг, болон уг журмын тухай
     В. Хэрэглэгч гишүүнээр элсэхэд нэр нэвтрэх түлхүүр үг цахим хаяг зэргийг заавал бүртгэх бөгөөд цахим хаягаар гишүүнчлэлийн баталгаажуулалтыг илгээж, хэрэглэгч гишүүнээр элсэхийг баталгаажуулсан тохиолдолд гишүүнээр бүртгэж авах
     Г. Хэрэглэгчийн Айпи хаяг, товч нэрийг (ID) хэрэглэгчийн үүсгэсэн контентийн дээр нийтэд харагдахуйц байрлуулах
     Д. Хэрэглэгч аль нэг өөр гишүүний оруулсан сэтгэгдэл, контентийг хууль бус сөрөг контент гэж үзвэл вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэх боломжийг хэрэглэхэд хялбар, энгийнээр шийдэж өгсөн байх
4.5 Вэб сайтын үйлчилгээ эрхлэгчийн холбоо барих мэдээлэл, хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авах төлөөлөгчийн газрын хаяг болон утасны дугаар нь олон нийтэд нээлттэй байна.
4.6 Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хороонд өөрийн үйлчилгээтэй холбоотой шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.

5. Контент хостингын үйлчилгээ эрхлэгч
5.1 Контент хостингийн үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хорооноос тогтоосон нөхцөл шаардлагын дагуу тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна.
5.2 Контент хостингийн үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үйлчилгээнд энэхүү журмын 3 дугаар зүйлийг зөрчсөн контент байвал дамжуулахаас татгалзах эрхтэй байна.
5.3 Контент хостингийн үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хороонд контентийн үйлчилгээтэй холбоотой шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.

6. Өргөдөл, гомдол шийдвэрлэх
6.1 Гомдол маргааныг шийдвэрлэхдээ Зохицуулах хорооноос баталсан “Гомдол, маргааныг хүлээн авах, хянан шийдвэрлэх журам” болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.
6.2 Зохицуулах хороо нь энэхүү журмын 3 дугаар зүйлийг зөрчсөн контентийн талаарх гомдол, мэдээллийг албан бичиг, факс цахим шуудангаар хүлээж авна.
6.3 Зохицуулах хороо нь хэрэглэгч болон холбогдох байгууллагын өргөдөл, гомдол дээр үндэслэн холбогдох байгууллагад мэдэгдэл хүргүүлнэ.
6.4 Хэрэглэгч нь энэхүү журмын 3-д заасан хориотой контент (сэтгэгдэл)-ийн талаарх гомдлоо эхлээд тухайн вэб сайтад мэдэгдэх ба хэрэв уг вэб сайтын үйлчилгээ эрхлэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдолд зохицуулах хороонд мэдэгдэнэ.
6.5 Зохицуулах хороо тухайн контентийг уг журмын 3-д заасан хориотой контент байна гэж үзвэл доор заасан арга хэмжээ авахыг вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэнэ.
     А. Мэдэгдэл хүлээн авснаас 1 хүртэлх цагийн дотор уг зөрчлийг арилгах арга хэмжээ аван хариуг мэдэгдэх
6.6 Хэрэв заасан хугацаанд зөрчлийг арилгахгүй бол уг вэб сайтын үйлчилгээг зөрчил арилтал түр зогсоох тухай мэдэгдлийг Зохицуулах хорооноос интернет үйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч болон контент хостингын үйлчилгээ эрхлэгчид өгнө.
6.7 Интернэтийн үйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч болон контент хостингийн үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хорооноос мэдэгдэл өгсөн тохиолдолд доор заасан арга хэмжээг 4 хүртэлх цагийн дотор авна.
     А. үйл ажиллагааг нь хаах тухай вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэх
     Б. Тухайн вэб сайтын үйлчилгээг зөрчил арилтал зогсоож, хариуг Зохицуулах хороонд мэдэгдэх
6.8 Зохицуулах хороо нь контентийн талаарх гомдол, шийдвэр, хэрэгжилтийг гомдол гаргасан хэрэглэгчдэд мэдэгдэх бөгөөд өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд тухай бүр мэдэгдэх үүрэгтэй.
6.9 Зохицуулах хороо нь интернэтийн үйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч болон контент хостингийн үйлчилгээ эрхлэгчээс авсан бизнесийн болон хэрэглэгчдийн мэдээллийг зөвхөн зохицуулалтын үйл ажиллагаанд ашиглана.
Мэдээллийн эх сурвалж, нэмэлт мэдээлэл авах, санал илгээх хаяг:

http://crc.gov.mn/

Wednesday, December 29, 2010

Монголын МТ-ийн ирээдүй

Лимнукс, Космосбөрдс болон мэдээлэл зүйн багш нарт амжилт хүсье. Маш зөв, маш сайхан зүйлсийг залуус хийж байгаа юм байна баярлах



Бид (Монголын Линукс Хэрэглэгчдийн Бүлгэм) энэ амралтын өдрүүдээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 сургуулийн "Багшийн Хөгжил" төвийн бүх тооцоолуур дээр Edubuntu буюу боловсролд зориулсан Үбүнтүгийн тархацийг амжилттай суулгаад дууслаа. Энэ хичээлийн жилийн эхнээс эхлээд Мобиком корпарацийн "Моби Тэмүүлэл" төсөл Баянзүрх дүүргийн 19 сургууль хамрагдаж орчин үеийн Acer ширээний тооцоолуур болон DELL серверээр сургууль бүр хангагдсан байх юм.
Нэгэнт боловсролд хөрөнгө оруулж байгаа юм чинь хулгайн програм хангамжаас татгалзан нээлттэй эхийн програм хангамжийг лицензийн дагуу авч ашиглуул гэсэн уриалга гарган үүнийг хэрэгжүүлэхэд манай Лимнукс бүлгэмийг туслаач ээ гэсэн хүсэлтийг тавьснаар манай бүлгэмээс сайн дурын 10 аад залуучууд 19 сургуулиар явж ажиллаа. Энэ ажил хэрэгжихэд нөлөөлсөн Булгантамир, Зохихсүрэн, Тогтохжаргал гэх нэр бүхий багш нартаа баярлалаа. Мөн "Моби Тэмүүлэл" төслийнхөндөө баярлалаа. Бидний хамтын хүчээр өнөөдөр асар том аврага модны үрийг тарьчихлаа. Бид урамтай байна. Суулгаад дуусангуут амтанд ороод сонирхож байгаа тэр хүмүүс болон хулганаасаа гараач салгаж чадахгүй сонирхон байгаа бяцхан дүү нарыгаа харахад сайхан байлаа. Бас нөгөөтээгүүр бидэнд маш том хариуцлага хүрээд ирлээ. Доороос түрэн ургахын тэмүүлэх тэр том модны үрийг ургахад нь ямар нэгэн саадгүйгээр таатай орчин бүрдүүлэх их ажил ундарлаа. Бүгдэд нь амжилт хүсье!

Мэдээллийн эх сурвалж: http://www.cosmosbirds.org

Windows орчноос Linux partition-нд хандах

Dualboot байдлаар Windows, Linux давхар суулгаж хэрэглэх үед Linux-с Windows диск рүү чөлөөтэй хандаж болдог ч Windows-с Linux-н ex2/ext3/
ext4 дискний хуваалт руу хандахад хүндрэл гардаг. Үүнийг
ext2explore.exe програмын тусламжтайгаар шийдэх боломжтой. Програмыг татаж аваад zip архивыг задалж exe файлыг шууд ажиллуулаад дискээ сонгож ороод хэрэгтэй зүйлээ save буюу хадгалах тушаалаар Windows диск рүүгээ хуулж авах боломжтой.


Хуудас:
http://ext2read.sf.net/
Татаж авах:
http://sourceforge.net/projects/ext2read/

Оюутан 2010 \оюутны ширээний ном\


Монгол улсын боловсрол шинжлэх ухааны яам,Монголын оюутны холбооноос хамтран жил болгон бэлтгэн гаргадаг Оюутан номын 2010 оны хувилбар нь 2010 оны 9 сарын 1 нд нээлтээ хийж байсныг тодхон санаж байна.Тэгвэл энэхүү номыг олны хүртээлд үнэ төлбөргүй электрон хэлбэрээр та бүхэндээ гаргасан байсныг та бүхэндээ татаж авахаар хүргэж байгаа даа баяртай байна. Энэхүү номонд оюутан хүнд хэрэгтэй тунч олон мэдээлэл байгаа даа за тэгээд бүгд татаар аваарай
                                                                                                        Татаж авах (104.07 MB)

Мэдлэгийн бямба гариг

 Монголын Линукс хэрэглэгчдийн LiMNux бүлгэмээс санаачлан нийт иргэд, Linux, нээлттэй эх сонирхогч, хэрэглэгчдэд зориулсан Нээлттэй програм хангамжууд, түүний хэрэглээг танилцуулах, хэрэглэгчдэд заавар зөвлөгөө өгөх зорилгоор сар бүр нэг удаа Мэдлэгийн Бямба Гариг арга хэмжээг зохион явуулж эхлээд байна.

Тус арга хэмжээг Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь дэмжиж Уулзалт-сургалтын өрөөгөөр хангаж байгаа билээ. Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хамт олондоо нийт залуусынхаа өмнөөс талархал илэрхийлж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь сонирхсон хэн бүхний өмнө нээлттэй болохыг дуулгахад таатай байна

Monday, December 27, 2010

Ubuntu 10.10 Maverik Meerkat

Дэлхийн хамгийн сонгодог Linux үйлдлийн систем болох эл хувилбар маань хамгийн сүүлийн урт хугацааны дэмжилтэт Ubuntu 10.04 LTS-ийн дараачийн хувилбар бөгөөд Maverick Meerkat хэмээх нэртэй болжээ.


Үргэлж шинэчлэгдэн сайжирч, аюулгүй байдал, өнгө үзэмж, хурд, чанарыг нэмэгдүүлнэ.



Мөн Монголд энэ чиглэлийн олон олон бүлгэмүүд байгаа учир та ганцаараа биш, харин ч олуулаа. Тэд бүгд програм шигээ нөхөрсөг, нээлттэй.

Та Монгол улсад маань Ubuntu толин сервер байдагийг мэдэх үү? Ubuntu-тай холбоотой бүхнийг тэндээс, өндөр хурд, өргөн боломжоор.



USB flash, CD гээд юун дээр ч шарж буулгасан бол та хаана ч, хардгүй тооцоолуур дээр ч хүссэн зүйлээ хийх нь.

Хамгийн хурдан, хамгийн энгийн, хамгийн өргөн боломжтойгоор суулгах маш хялбархан, өгөөжтэй суулгах цонх таныг Ubuntu суулгаж эхлэхээс л өөртөө татаж чадна.


15 секунт асч, 5 секунтэнд унтана. Дарлаа аслаа, дарлаа унтарлаа. Хурууны хурд мэдсүгэй.


Монгол хэл дээрээ, монгол хэлээрээ, монгол үсгээрээ ажиллах ганц боломж. Та алдаатай бичдэг үү? Тэгвэл үг үсгийн дүрмийн алдаа шалгагч таньд хэрэг болно доо, бүр Монгол шүү :D

Офис, ажил хэрэг, хүснэгт, илтгэл...


Ubuntu Software Center бол мянга мянган үнэгүй, чөлөөт програм хангамжууд таныг хүлээж байна. Хүссэнээ хайж ол, олсоноо суулга, суулгаад л хэрэглэ. Элдэв янзын мөнгө төгрөг, зар сурталчилгаа, хууль бус програмын эвдлэгч ямар ч хэрэг байхгүй.


Шинэ фонт, шинэ арьс, шинэ ханын цаас, шинэ мэдрэмж, шинэ таашаал.


Интернэтээр хэсэх үү?


Ubuntu One таньд үнэгүй 2GB эрх өгнө гээд боддоо. Та тэр зай дотроо өөрийн тэмдэглэл, хэрэгцээт файл, амин чухал бичиг баримтууд, мөн Ubuntu One Music Store ашиглан дуу, дүрс, клип, зураг, ном гээд л есөн шид, арван төрлийн зүйлсийг хадаглаад холбоод, тэр ч байтугай олон олон тооцоолуурууд дээрээ нэгэн зэрэг холбоод нэг файлыг дунд нь интернэтээр дамжуулан хувааж хийх боломжтой. Юунаас ч үл айцгаая.


Интернэтэд холбогдох, модем, wireless гээд л ямар ч асуудалгүй болсоор.


Twitter, Facebook, Buzz гээд л вэб хэрэглээнээс авхуулаад Gtalk, Yahoo, QQ гээд л бүгдийг нь... Дээрээс нь цахим захидал, бусад бүгд.


Дуу хөгжим, цаг агаар, харилцаа, захидал гээд л бүх зүйлсийг та баруун дээд талын хэсэгхээн булангаас л нэг дор, цогц байдлаар хянах боломжтой.


Хэрэглээ тал дээр асуудалгүй юм бол мэрэгжлийн тал дээр ямар вэ? Дизайн, код, дуу, дүрс бичлэг гээд л студио чиглэлийн програмуудыг та төрөл төрөлөөр нь ангилж байгаад л туршаад, судлаад, сураад бай. Бүгд бий, мэдээж үнэгүй.


Үргэлж онцгой, өргөн сонголттой. Kubuntu, edubuntu, xubuntu гэх мэт...






Терминал команд

Энгийн командууд

Терминалыг ажиллуулах
Accessories-> Terminal

1. man /MaNual/ - Энэ нь терминал дээр хэрэглэгддэг командуудын дэлгэрэнгүй мэдээлэл, хэрхэн хэрэглэх тухай мэдээллийг өгдөг5
Жишээ: man ls гэвэл таны орсон тухайн фолдер дотор юу /ямар файл фолдер байгааг харуулна/
2.                  cp /Copy/ - Файл хуулах команд
Жишээ нь: cp /media/Erkhemee/file.psd /home/esa/
гэвэл Erkhemee гэсэн нэртэй төхөөрөмж /Flash/-аас file.psd гэсэн нэртэй файлыг home/esa/ директорид хуулж байна.
3. cp -r - директор хуулах
Жишээ нь: cp -r /media/Erkhemee/Video  /home/esa/
гэвэл Erkhemee гэсэн нэртэй төхөөрөмж /Flash/-аас Video гэсэн нэртэй фолдерийг home/esa/ директорид хуулж байна.

Санамж: Терминал нь том, жижиг тэмдэгтийг ялгадаг тул та фолдер, файлынхаа нэрийг зөв бичнэ үү.

4.                  cd – байнга хэрэглэгддэг команд – Энэ нь директор шилжихэдз хэрэглэдэг команд.
Жишээ нь: cd /media/Erkhemee/
Erkhemee гэсэн нэртэй флаш дискенд шилжиж байна.
Дотор нь байгаа файлуудыг харахыг хүсвэл ls командыг хэрэглэж болно.
5.                  Rm – файл усгадаг команд
Жишээ нь: rm /media/Erkhemee/file.psd
флашин доторх file.psd нэртэй файлыг устгаж байна.

Rm -r    /media/Erkhemee/folder
folder гэсэн нэртэй фолдерыг устгах
6.                  mv – файлыг зөөх команд /cut->paste/
Жишээ нь: mv /media/Erkhemee/file.psd  /home/esa/
Мэдээж фолдер зөөх бол mv -r
7.                  sudo shutdown now компьютераа унтраах
sudo – root хэрэглэгч үндсэн хэрэглэгч
8.                  top – компьютерт ажиллаж байгаа процессууд /windows-n task manager -ийн process-тай адил/
9.                  ps -A – системд ажиллаж байгаа бүх процесс /програм/-ийг харуулна.
10.              Ps -aux – системд ажиллаж байгаа хэрэглэгчийн бүх процессийг харуулна.
-a бүх процесс
-u хэрэглэгчийн
-x процесс
11.              lspci -таны компьютерт залгагдсан төхөөрөмжүүдийг харуулна.
12.              apt-cache search – файл, програм хайх
 apt-cache search Music MP3
apt-cache search "Text Editor"
      13. sudo dpkg -i packagename.deb - факеж суулгах
packagename хэсэгт пакежийн нэр байна.
14.              sudo dpkg -r packagename - факеж устгах
 packagename – устгах пакежийн нэр
15.              sudo dpkg-reconfigure packagename – пакежийг сэргээх /дахин суулгах
tar xvf packagename.tar.gz – архивласан /windows-ийн .rar файл гэсэн үг/пакежийг задлах
16.              tar cvfz packagename.tar.gz folder – файлыг архивлах /windows-ийн rar-лахтай адил/
17.               sudo eject /media/Erkhemee/ - Терминалаас флаш дискийг салгах
Erkhemee гэсэн нэртэй флаш дискийг салгаж байна6

Swap гэж юу вэ?

Linux, Unux үйлдлийн систем суулгаж байх явца swap гэсэн ухагдахуун гарч ирдэг. Энэ нь энгийн үгээр хэлбэл нэмэлт хийсвэр санах ой гэсэн үг юм. Жишээ нь миний компьютер 256 mb RAM -тай гэж бодъё тэгвэл swap -аа 1024 mb гэж тохируулахад нийтдээ би 1280 mb RAM -тай болно. Гэхдээ энэ нь би шууд 1280 mb RAM-тай компьютертай болж хурд нэмэгдсэн гэсэн үг биш харин 256 mb RAM дүүрээд ирэхэд санах үйлдлийн систем маань RAM дахь хэрэглэгдээгүй зүйлсийг олж swap руу хуулж RAM-ийг чөлөөлөөд шаардлагатай програмд санах ойг гаргаж өгдөг. Дараа нь Swap-д хуулсан зүйл хэрэг болоход санах ойг дахин чөлөөлөөл түүнийгээ буцаан оруулж ирдэг.

Sunday, December 26, 2010

Linux юугаараа Windows үйлдлийн системээс илүү юм бэ?

Windows үйлдлийн системд ч бас тодорхой давуу талууд байдаг ч би хувьдаа Ubuntu хэмээх линукс үйлдлийн систем хэрэглэж, 70:30 гэсэн харьцаатайгаар Linux-ыг илүүд үздэг. Мэдээж хүн бүрийн хэрэгцээ шаардлагаас хамаараад зарим нь Windows-ыг илүүд үзэж, давуу талтай ч гэдэг.
За тэгээд өөрийнхөө бодлоор линукс үйлдлийн системийн давуу талуудыг танилцуулъя.

1. Үнэ төлбөргүй. Монголчууд бидний хувьд байнга хууль бус Үйлдлийн систем, програмууд суулгаж, эвдэж хэрэглэдэг. Үүнийгээ дагаад байнга вирустэх, эвдрэх, удаан болох, гацах асуудалтай байдаг. Хэрэв мөнгө төлж хэрэглэх болбол манай төсвөөс жилд багагүй мөнгө гадагш урсах болно. Төрийн байгууллагын нийт компьютерын тоог 30000 гэж нэг удаа сонсож байсан, үүн дээр суусан үйлдлийн систем, оффисын програмуудыг дангаар нь бодоход л асар их хэмжээний мөнгө болох тооцоо гардаг. Олон хүний мэдэх Photoshop програм гэхэд л 1 компьютерт суулгах эрх нь 600$-900$ үнэтэй байх жишээтэй. Microsoft компани нэг л өдөр манай улсыг олон улсын шүүхэд дуудахад бид нэлээдгүй өрөнд орж ч мэдэх л юм. Мэдээж мөнгөө төлөөд хэрэглэвэл Windows үйлдлийн системд ч бас давуу талууд бий л дээ. Гэхдээ л АНУ-н засгийн газар ч бас өөрсдөө нээлттэй эхийг дэмжиж, Европийн олон улс орон, хойд урд хөршүүд маань ч сүүлийн үед нээлттэй эхийн програм руу шилжих оролдлогуудыг хийж, засгийн газраасаа бодлоготойгоор хэрэгжүүлж байгаа гэсэн мэдээнүүд нэлээдгүй нийтлэгдэх болсон.

2. Вирүстдэггүй. Вирүс бараг байдаггүй, байсан ч маш цөөхөн тоотой, тэдгээр нь нэг их хор хөнөөл учруулж чаддаггүй, цөмийн код нь сайн бичигдсэн. Хүмүүсээс гүнзгий вирусээс хамгаалах мэдлэг шаардаад байдаггүй.

3. Хамгаалалт арай илүү сайтай, алдаа багатай. Учир нь хөгжүүлэгчид нь ихэвчлэн хакерууд өөрсдөө байдаг, соорс код нь ил учир маш олон програмист сайн дураараа хянаж алдаануудыг олж байдаг бол Windows-н кодыг зөвхөн ажилчид нь, зөвшөөрдөгдсөн цөөхөн хүн хянадаг болохоор дараа нь алдаа гарах магадлалтай байдаг.

4. Бараг бүх эд ангийг ямар нэгэн драйвер суулгалгүй шууд таньдаг.

5. Сонголт ихтэй олон янзын хувилбарууд байдаг. Гоё дизайнтай, энгийн ойлгомжтой, хүүхдийн, Windows-тэй адил, эсвэл хурдан ажиллагаатай, хакеруудад зориулсан, энгийн хэрэглээнд зориулсан, сургалтанд зориулсан г.м.

6. Эрх чөлөөтэй. Хэрвээ хүн өөрөө мэдлэг сайтай бол дураараа өөрчлөн өөрийн хэрэглээнд тааруулан хэрэглэх, тохируулах боломж маш өндөртэй.

7. Ихэнх тархацуудад шинэчлэлт илүү хурдан явагддаг. Windows-н хувьд шалгах хугацаа нь, дараагийн хувилбар гарах хугацаа нь илүү удаан байдаг.

8. Амьд сиди. Компьютерт суулгалгүй шууд суулгагч дискнээс үйлдлийн систем ажиллах боломж ихэнх тархцад байдаг. Хэрэв танд нэг Ubuntu-н CD байвал ямар нэгэн байдлаар үйлдлийн систем гэмтээд, яаралтай бичиг баримтаа хуулах болбол Ubuntu дискээ хийгээд л компьютер асна. Бүүр интернетэд орж, дуу сонсож, зарим програмуудыг ажиллуулж, жижиг тоглоомууд тоглох ч боломжтой.

9. Эх код нь олонд нээлттэй. Мэргэжлийнхний хувьд код нь нээлттэй учир оюутан залуусд сурах хөгжих боломж илүү олгодог, хөгжүүлэгчдийн орчин их сайтай, илүү эрх чөлөөтэй боломжуудыг олгодог. Бас шууд аваад ашиглах боломжтой байдаг. Гэхдээ мэдээж тодорхой лиценз хууль зүйн хүрээнд.

10. Өөрийн хувьд төгс төгөлдрийг бүтээх боломж. Хувь хүмүүс тэр бүр өөрчлөөд хэрэглээд байхгүй л дээ. Харин системийн администраторуудын хувьд серверээ нэг удаа тохируулахад мэдлэг, цаг их зарцуулдаг боловч яг өөрийнхөө серверт тохирсон хэмжээнд зөвхөн өөрийн 100% хүссэнээр серверийг тохируулах илүү боломжийг олгодог.

11. Монгол хэл, болон лиценз. Нийтийн хэмжээнд ярихад Линуксын хамгийн гол том давуу тал нь "Эрх чөлөө" дураараа өөрчлөх, өөрсдөө нутагшуулах, хөгжүүлэх боломж. Энэ нь бидэнд эх хэл дээрээ тооцоолуурыг хэрэглэх, өөрийн хэлийг (Монгол бичиг) өөрсдөө үнэн зөвөөр програмчлан оруулах тооцоолуурт оруулах г.м олон боломжуудыг олгож байгаа. За тэгээд хамгийн гол нь хууль ёсных нь дагуу, илүү амар хялбараар нутагшуулалт хийх боломжийг олгож байгаа нь л Линукс үйлдлийн системийн Монголчууд бидэнд олгож буй хамгийн том давуу тал байх гэж бодож байна. Дээрх хэрэглээний програм хангамжуудын хувьд бол маш олон програмууд орчуулаад Windows дээр суулгаад хэрэглэх боломжтой үнэгүй, нээлттэй эхийн програмууд ч бас байгаа л даа. Миний хувьд лав нээлттэй эхийн програм хангамж Монголчуудын хувьд илүү боломжтой, аль аль талаасаа илүү сонголт гэж боддог. Windows дээр ямарваа нэг зүйл хийх болоход лицензийн асуудлаас болоод хийх боломжгүй зүйл зөндөө байгаа.. Линукс дээр бол кодоо л ил байлгавал яаж л болж яаж өөрчлөөд хэрэглэх, тараах эрх нь бидний гарт... 

12. Энгийн хэрэглэгчид шууд өөрөө форматлаж суулгаж хэрэглэх боломж илүү.  Windows суулгасны дараа зарим зүйлээ таниулах, хэрэгтэй програмуудаа суулгах гээд их цаг ордог, харин Үбүнтү дээр бол суулгаад л Оффис, мессенжер гээд энгийн хэрэглээний зүйлс бараг бүгд хамт суудаг. Ганц нэгийг нэмж суулгаад л шийдэгдэнэ.
Програм нэмж суулгахад ч янз бүрийн сайт хэсэж, татаж авч, суулгах гэж хүндрэл учрахгүй, хэдэн товч дараад, эсвэл нэг тушаал бичээд л програмууд суудаг.

13. Үнэгүй тусламж авах боломжууд ч бас бусдаас дутуугүй. Маш олон хэрэглэгчдийн форум, хэлэлцүүлгүүд байдаг бөгөөд туршлагатай линукс хэрэглэгчид бусаддаа туслахдаа илүү дуртай байдаг.

За тэгээд та бүхэнд хэдэн хөгжилтэй зураг үзүүлье ирмэх

Хуучин ийм байжээ:


Харин одоо ийм болсон:


Бас энэ хөөрхөн зураг ярзайтал инээх



Энд линукс төрлийн үйлдлийн системийн талаар ярихад Нээлттэй эх гэсэн ойлголт гарч ирдэг. Хаалттай эх бол хэн нэг хүн ямар нэг зүйл хийгээд бусдад мөнгөөр зардаг. Харин нээлттэй эх бол хүмүүс өөрснөө нийлж бүтээгээд, гар бие оролцсон оролцоогүй бүх хүн адил тэгш эрхтэй үнэгүй хэрэглэж болдог. Хэрэглээд дадлагажих тусам хүн бүр өөрийн мэдэлгүй хөгжүүлэгч болон хувирдаг. Мөнгө төлөхгүй, өөрийн хэрэглэснээрээ хүссэнээрээ хувь нэмрээ оруулаад хөгжүүлээд хэрэглээд явдаг гэж би ерөнхийдөө ойлгодог.