Хэрвээ та "Ubuntu-руу шилжлээ" гээд шилжчихнэ гэж бодож байгаа бол санасны чинь гарз. Бас буруу юм. Тэгэхээр яагаад буруу вэ? гэдгийг тайлбарлая. Зарим хүмүүс ингэдэг:
- Хоо наадах чинь ямар гоё юм бэ?
- Би суулгы?
- Аан за, CD өгсөнд баярлаа. Гэртээ очоод суулгалаа.
- ...нэг өдрийн дараа...
- Нөгөөдөх чинь суучихсан, гэтэл дуу сонсч болдоггүй.
- Хэй яаж интернэдэд холбох юм бэ?
- Ээ, энэн дээр чинь Photoshop байхгүй юм бээшд.
- Хүүе чи яаж тэр цонхоо гулбилзуулаад, дэлгэцээ куб болгоод байсан бэ?
- Болдоггүй ээ!
- Ер нь би болилоо. Эргээд Windows суулгалаа.
- Шал балайн.
- ...нилээд хэдэн хоногийн дараа...
- Хөөе наадах чинь Ubuntu юм уу?
- Чамд л гэж хэлэхэд наадах шиг чинь хэрэггүй юм гэж байхгүй дээ.
Тиймээ, маш буруу. Яг ингэсэн хүнүүс зөндөөн болон бий. Харин зөв шилжихийн тулд яах вэ? Хэрхэн буруу биш алхам хийх вэ? Зөв шилжих хэдэн арга бий. Хамгийн түрүүнд турших, сонжих, дасах алхмуудыг хийнэ:
- Wubi гээчийг ашиглах. Энэ нь таны Windows дээр Ubuntu-г яг л тоглоом шиг, туршилтын журмаар суулгах арга юм. Ингэсээр та ямар нэгэн эрсдлийг тооцоолууртаа учруулалгүйгээр, маш хурдан, бас ойлгомжтойгоор суулгаж болно. Хүсэхгүй, эсвэл таалагдахгүй бол Uninstall хийж болно гээд боддоо.
- Open Source буюу нээлттэй эхийн ихэнх програмууд Linux, Ubuntu дээр туурвигахаас гадна Windows-д ч зориулагдан гардаг. Ө.х. .exe өргөтгөлтэйгээр гэсэн үг. Мэдээж төлбөргүй хэвээрээ л дээ. Тэгэхээр та шилжүүлж болох бүхий л програмуудаа ийм маягаар Windows дээрээ суулгаад, дасч суртлаа ашиглаад байж болно. Жишээ нь доорх .exe-нүүд:
- MS Office - Openoffice.org-ийг энд дараад татаж авна уу.
- Yahoo! IM - Pidgin-ийг энд дараад татаж авна уу.
- MS Outlook - Thunderbird-ийг энд дараад татаж авна уу.
- MS IE - Firefox-ийг энд дараад татаж авна уу.
- Ангууч Гүндэгмаа - Монгол хэлний үгийн алдаа шалгагчийг энд дараад татаж авна уу. (Openoffice.org 3.0-т зориулсан!)
- CorelDRAW - Inkscape-ийг энд дараад татаж авна уу.
- Adobe Photoshop - GIMP-ийг энд дараад татаж авна уу.
- Бас маш олон асуудал гардаг тул элдвийн бүлгэмүүдэд нэгдэж болно. Тэнд зөндөө олон мэдлэгтэнгүүд бий. Асуудлыг чинь шийдэлцэн болно. Жишээ нь:
- LiMNux - Моngolian Linux User Group
- Muug - Mongolian Unix User Group
- OpenMN
- CoSMoSBirds - CSMS IT Group
- Бас удахгүй болох Install Fest 2009-д хүрэлцэн ирж болно. Хэзээ болохыг нь манай блог маань мэдэгдэх учир та үргэж орж ирээрэй.
No comments:
Post a Comment