Sunday, February 13, 2011

Мэдлэгийн бямба гараг

Ийм нэртэй өдөрлөгийг линукс хэрэглэгчдийн бүлгэмээс зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Бүлгэмийн гишүүд сурсан мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцах, бусдаасаа суралцах хүслээс төрсөн энэ өдөрлөг сар бүрийн сүүлийн бямба гарагт зохиогдөх бөгөөд сар ирэх бүр өргөжиж басхүү чанаржсаар байна. Гэхдээ мэдээж сайжруулах зүйлс бий.

2010 оны 10-р сард зохиогчдсон эхний өдөрлөг дээр цөөн тооны хүмүүс цуглаж 3 сэдвээр илтгэл тавигдаж байсан бол ирэх хүний тоо ч нэмэгдэж бас илтгэлийн тоо 4 болсон. Өнгөрсөн сард болсон өдөрлөгөөс эхлэн бид илтгэгчийн дэлгэцийг бичиж интернэтэд байршуулж эхэлсэн нь монгол хэл дээрх цахим агуулгыг баяжуулахад тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулна гэдэгт илтгэлтэй байна. Одоо харин 2-р сарын өдөрлөгийн бэлтгэл хийгдэж байгаа ба юникс системүүд дээрх файлын эзэн, бүлэг болон эрхийг ойлгох талаар, мөн Simphony гэх вэб хөгжүүлэх сангийн талаар илтгэлүүд бэлэн болоод байна. Дараагийн 2 нь юу байхыг тун удахгүй мэдэх болно.

Энэ өдөрлөг маань сонирхсон хүн бүхэнд нээлттэй бас үнэ төлбөргүй. Та сонсогч ч бай, илтгэгч ч бай энэ зарчим үйлчилнэ. 2011 оны 2-р сарын 26-ны өдөр "ЮүЭсАй" Мэргэжлийн Сургууль Баянзүрх дүүрэг, 4 хороо, “Энхүүд” төв, USI Програм хангамжийн компани дээр амжилттай болж өнгөрлөө заагдсан хичээлүүдийг доорх хаягаар орж үзнэ үү.
http://vimeo.com/20399479


Эх сурвалж: http://www.dulmandakh.com/2011/02/blog-post.html

Tuesday, February 8, 2011

Linux болон Windows системүүдийн хооронд сүлжээгээр файл дамжуулах

Samba ашиглаад Windows болон линукс системүүдийн хороонд сүлжээгээр файл зөөж болно.


Хэрхэн зөөх вэ?
  • Ubuntu Software Center нээгээд хайлтын талбарт samba гэж бичиж хайгаад олж суулгана.
  • Ubuntu дээрээ System->Administration->Samba гэж ороод хуваалцах хавтсаа сонгон тохируулна. (бас хуваалцах хавтас дээр баруун товч дараад Sharing Options гэж ороод тохируулж болох байх)
  • Ингээд Windows-тэй тооцоолуураасаа шууд сүлжээнд ханддаг шиг хандана.
  • Харин Windows рүүгээ smb:\\192.168.1.3 гэх мэт байдлаар дотоод сүлжээний IP хаягийн өмнө smb:\\ гэж Файл удирдагч (Nautilus)-ын хаягийн мөрөнд бичээд хандаж болно. Хаягийн мөрийг Ctrl+L товчны хослолоор гаргана. (Эсвэл Places->Network гэж ороод дамжиж орж болох байх. Гэхдээ заримдаа ингэж ороход сүлжээнд холбоотой ч харагдахгүй байх тохиолдол байдаг тул шууд IP хаягаар нь холбогдох нь амар байдаг. Бас smb:\\Computeriin_ner гээд холбогдсон ч болно.)
Анхаарах зүйл:
Та Firewall тохиргоогоо зөв тохируулах хэрэгтэйг анхаарна уу. Firestarter хэрэгслийг Software Center-ээс олоод суулгаад тохируулж болно. Сүлжээний болон Internet Share, NAT, Firewall зэрэг олон тохиргоог хийх чадвартай их сайн хэрэгсэл байдаг.
дэлгэрэнгүй мэдээллийг www.dusal.net

Saturday, February 5, 2011

Японоор компьютерт яаж шивих /бичих/ вэ?

Япон хэл сурахаар сэтгэл шулуудсан бол аль болох эрт японоор компьютерт бичиж /шивж/ сурах нь зүйтэй. Энэ хичээлд японоор компьютерт бичих үндсэн гол зарчим багтсан байгаа. Ер нь бол амархан.
Тухайлбал 朝 буюу あさ гэдэг үгийг компьютерт шивихдээ "a" "s" "a" үсэгнүүд дээр дарахад доогуураа зураастай あさ гэж гарна, Үүнийгээ ханз үсэг болгохын тулд Space bar товчлуурыг /доорх зурган дээр байгаа урт товчлуур/ дарж дараа нь Enter товчлуур дээр дарна.

Доорх хүснэгтэнд орсон шивих дарааллын дагуу жинхэнээр бичих дасгал хийж үзээрэй.
Амархан үгнүүд
ханз хирагана шивих дараалал Glossary Link монгол орч,
1 あさ ASA Өглөө
2 いし ISI Чулуу
3 うま UMA Морь
4 えき EKI Вокзал
5 おか OKA толгод, өндөрлөг
6 からす KARASU хэрээ
7 黄色 きいろ KIIRO шар өнгө
8 くるま KURUMA машин
9 毛糸 けいと KEITO ноосон нэхмэл утас
10 小鳥 ことり KOTORI жижиг шувуу
11 さかな SAKANA загас
12 試合 しあい SIAI тэмцээн
13 西瓜 すいか SUIKA шиигуа
14 世界 せかい SEKAI дэлхий
15 倉庫 そうこ SOUKO амбаар, агуулах
Дээрээ цэгтэй үсэгнүүдийг яаж шивих вэ?
ханз хирагана шивих дараалал
монгол орчуулга
1 薔薇 ばら BARA сарнай
2 知事 ちじ TIZI мужийн дарга
3 綴り つづり TUDURI үсгийн дүрэм
4 手紙 てがみ TEGAMI захидал
5 とんび TONNBI элээ
6 とげ TOGE өргөс
7 濁り にごり NIGORI бүрхэг
8 家具 かぐ KAGU эд хогшил
9 ねずみ NEZUMI хулгана
10 野点 のだて NODATE гаднах цайны ёслол
Жижиг үсэг орсон үгийг бичих
ханз хирагана шивих дараалал
монгол орчуулга
1 きゃく KYAKU зочин
2 京都 きょうと KYOUTO Киото хот
3 主演 しゅえん SYUENN гол дүр
4 茶色 ちゃいろ TYAIRO хүрэн
5 超過 ちょうか TYOUKA илүүдэл
6 入荷 にゅうか NYUUKA ирсэн бараа
7 胡瓜 きゅうり KYUURI өргөст хэмх
8 杓文字 しゃもじ SYAMOZI хоол хутгуур
9 初夏 しょか SYOKA зуны эхэн
10 中止 ちゅうし TYUUSI зогсоох
11 如来 にょらい NYORAI бурхан
12 評価 ひょうか HYOUKA үнэлгээ
13 苗字 みょうじ MYOUZI овог
14 ひゃく HYAKU зуу
15 旅館 りょうかん RYOKANN япон зочид буудал
Дээрээ цэгтэй, жижиг үсэг орсон үгийг хэрхэн бичих вэ?
ханз хирагана шивэх дараалал
монгол орч
1 逆転 ぎゃくてん GYAKUTENN эргэлт
2 漁船 ぎょせん GYOSENN загасны онгоц
3 樹液 じゅえき ZYUEKI жүүс
4 白夜 びゃくや BYAKUYA цагаан шөнө
5 牛肉 ぎゅうにく GYUUNIKU үхрийн мах
6 状況 じょうきょう ZYOUKYOU нөхцөл байдал
7 女性 じょせい ZYOSEI эмэгтэй
8 病気 びょうき
BYOUKI өвчин
9 逆襲 ぎゃくしゅう GYAKUSYUU сөрөг цохилт
10 上映 じょうえい ZYOUEI дэлгэцэнд гаргах
"Жижиг цү" орсон үгийг яаж бичих вэ? Жишээ нь こう үгэнд орсон -г хэрхэн бичих вэ?
ханз хирагана шивэх дараалал монгол орчуулга
1 立地 りっち RITTI байрлал
2 出世 しゅっせ SYUSSE тушаал ахих
3 必死 ひっし HISSI горьдлого тасрах, цөхрөх
4 シャッター しゃったー SYATTA shutter, хаалт, зураг дарахад нээгдэх хаагддаг хаалт, затвор
5 緑化 りょっか RYOKKA моджуулах, ногооруулах
6 ギャップ ぎゃっぷ GYAPPU gap, зай, завсар, зөрөө
7 国会 こっかい KOKKAI параламент
8 ペット ぺっと
PETTO pet, гэрийн тэжээвэр амьтан
9 キック きっく KIKKU kick, тийрэх, өшиглөх
10 鉄骨 てっこつ TEKKOTU төмөр хийц
11 北海道 ほっかいどう HOKKAIDOU Хоккайдо
12 ショック しょっく SHOKKU shock, цочрол
13 学校 がっこう GAKKOU сургууль
14 絶対 ぜったい ZETTAI заавал
15 ボックス ぼっくす BOKKUSU box, хайрцаг
Харь хэлнээс орж ирсэн катаганагаар бичигддэг үгийг бичих
Катаганаар
бичигддэг үг

шивих дараалал Гадаад
гарал үг
Тайлбар / орчуулга
1 チャーシュー TYA-SYU- chaashuu /хятад үг? гахайн шарсан мах
2 エグゼクティブ EGUZEKUTHIBU executive гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч
3 ディーゼル DHI-ZERU diesel дизель
4 ヴァイオリン VAIORINN violin хийл
5 オフィス OFISU office албан тасалгаа
6 チューリップ TYU-RIPPU tulip алтан зул цэцэг
7 ティーカップ THI-KAPPU teacup цайны аяга
8 ジェームス JE-MUSU James хүний нэр
9 ケチャップ KETYAPPU ketchup кетчуп
10 ミッシェルウィー MISSHERUWI- Michelle Wie Солонгос гаралтай гольфчин охин

Компьютертоо япон хэл суулгах

Хэрэв таны компьютерт япон үсэг танигдахгүй байгаа бол эндээс хэрхэн шийдэх аргыг авч үзээрэй. Үүний таны компьютерт анх суулгасан XP-ийн инсталл CD хэрэг болно. Мэдээж ихэнх хүнд нь анхны инсталл CD байхгүй байх магадлал өндөр. Энэ тохиолдолд хэрхэх талаар мөн дор оруулсан байгаа.

1. Control Panel руу орох.

2. Date, Time, Language, and Regional Options-ийг сонгох.


3. Regional and Language Options


4. Бүс, хэлийн сонголт хийх доорх дэлгэц гарч ирнэ. Languages гэсэн таб дээр дарах. Install files for East Asian languages-ийн өмнөх нүдийг тэмдэглэх. Apply





5. Insert Disk гэсэн цонх гарч ирнэ. ОК дээр дарах.


6. OK-ийг дарах.


7. Доорх дэлгэц гарч ирнэ. Хэрэв XP-ийн CD-тэй бол шууд ОК дарах.

7. Хэрэв XP-ийн CD-гүй тохиолдолд Browse.. дээр дарах. ЭНД ХАЯГААС Language_Pack.rar дээр дарж компьютертээ татаж авах. Language_Pack.rar файлыг задлах. Задласан folder-оосоо IMJPCIC.DL_ нэртэй файлийг зааж өгнө. Open.

8. Мөн үүний дараа XJIS.NL_ файлыг дээрх folder-оос сонгох.
9. Хэлний багцыг суулгаад дууссаны дараа компьютерээ дахин асааж тохиргоо бүрэн хийгдэнэ. Yes дээр дарах.

Үүний дараа хэдийгээр таны компьютер япон фонт танихаар болж байгаа ч бичдэг болохын тулд дараагийн алхам болох Япон хэл суулгах талаар эндээс орж үзнэ үү.

Wednesday, January 19, 2011

Vim текст засварлагч


Удаан чимээгүй байсан бүлгэм маань ингэж нэг амь оров :D Сайхан байна.Энэ удаагийнхаа хичээлээр бид Vi буюу өргөтгөсөн Vim текст засвралагч програмыг үзэх болно. Энд дөнгөж сурч байгаа хүмүүс зориулсан ч энэ хүү програмыг мэддэг хүн тун цөөн, мэддэг ч ашигладаг нь тун цөөн байдаг. Гэхдээ одоо та Vim эдиторт дурлах болно, хараад хайрлах болно, хаа явсан газраа ашиглах болно. Яагаад заавал Vi гээд чичигнээд дайраад байна вэ?

Юу юуны түрүүнд Vi бол хамгийн гайхамшигтай text editor. Магадгүй та нэг муу текст засварлагчид ингэж их ач холбогдол өгөх ямар хэрэг байна аа гэж бодож байгаа. Үнэндээ би ч бас өмнө нь тэгэж боддог байсан, текст засварлагч л бол засварлагч шүү дээ тэ? Гэхдээ одоо та тийм биш юм гэдгийг мэдэж авна. Яагаад гайхамшигтай гэсэн гэхлээр:
  • 2008 оноос өдийг хүртэл хамгийн шилдэг text editor-оор шалгарсан. Мэдээж ямар ч арын хаалгагүйгээр :P
  • Linux кэрнэлтэй үйлдлийн систем болгон дээр та үүнийг л олж харах болно
  • Бүхий л форум, заавар, зөвөлгөөнүүд дээр үүнийг ашиглах болно
  • Програмист, кодер таны ажлыг 100% биш юм аа гэхэд 250% хөнгөвчилж чадна ;)
  • Маш уян хатан. Учир нь түүнд байхгүй юм гэж үгүй, бидний мэддэг бүх зүйлсийг хийхээс гадна мэддэггүй өчнөөн зүйлсийг тэр хийж чаддаг, удахгүй та харна
  • Хөгжүүлэлт маш сайтай. Юуны тулд, яагаад шилдэг нь болсон билээ, мэдээж бүх зүйлс нээлттэй. Та түүнийг зөвхөн өөрийн таашаал, мэдлэг, хэрэглээнд зориулан хамгийн минимал түвшинд бүтээмжийн гайхалтай өндөр түвшинд ашиглаж болно
гээд л Vi-ийг магтаад байвал их урт жагсаалт хэрэг болно.


Давуу талуудыг товчхон дурьдах юм бол:
  • Ямар өргөтгөлтэй (хэл) байгаагаас шалтгаалан түүнд тохируулан өнгөөр ялгана (highLighting)
  • Бидний дуртай терминал дээр ажиллана. Өрөөр хэлбэл ямар ч график дэлгэцийн горимгүй (GUI) систем дээр шууд ажиллана гэсэн үг (CLI)
  • Өргөтгөх боломжтой ба дэлгэцийг хүссэнээрээ хувааж, давхар таб нээж хооронд нь маш хурдан шилжиж болно
  • Бүх зүйлс гарын арван хуруун дор буюу текст товлуурууд дээр байрлах учир таны гар ийш тийшээ сэлгүүцэж, хулганаа хайж, сумыг хэдэн мянга дарахгүй, шууд л таржигнуул муу кийбоордыг
  • Үйлдлийн автоматчилал, энгийн хэдхэн үйлдэл, тэднийг хүссэнээрээ хольж, сольж болох товчлуурын комбинаци. Энэ бүхэн танд маш гайхалтай мэдрэмж, дээрээс нь хурд, өндөрөөс өндөр үр бүтээмжийг олгоно.

Тэгвэл Vi-ийг чинь яаж суулгаж, ажилуулж, ашиглах юм бэ?

Ubuntu дээр:
# apt-get install vi
Windows дээр бол сайтаас нь татаж аваад л суулга. Үүнээс хойш дан Terminal дээр заах болно. Windows дээр GVim нь яг адилхан байгаа.
Ашиглаж үзий
Ачаалах
$ vi [file_name]
Vim-д дараах үндсэн 3-хан горим бий, бүх зүйлс энэ гурван горим дээр л хийгдэх болно
  • Засварлах (insert) - Энэ горимд байгаа үед та энгийн бусад текст засварлагч шиг л текст дээгүүрээ заагуураа гүйлгээд л, устгаж, бичих болно
  • Удирдах (command) - Vim-д тушаал гэдэг бол яг л Терминалруугаа адил маш чухал үүрэгтэй. Учир нь таны ажлыг хэмнэхийн тулд маш олон тушаалууд зөвхөн текстийг боловсруулахад зориулагдан байж байдаг. Жишээ нь нээх, орох, гарах, хуулах, зөөх гээд л
  • Идэвхжүүлэх (visual) - Текстийг сонгох буюу идэвхжүүлнэ. Тод өнгөөр идэвжүүлж байгаад л copy хийдгээ санаж байна уу? Яг л түүн шиг текстийг идэвжүүлнэ. Нэгэнт идэвхжүүлсэн текст дээр дурын үйлдлийг хийж болно

Заагуурыг удирдах
Vim-ийн команд буюу тушаалын горимд заагуурыг доорх үсгүүдийн байрлалаар удирдана. Энэ нь маш их ажлыг хөнгөвчилдөг. Жишээ нь маш урт скролл текстийг бид доошоо сум ная дарж байснаас шууд баруун гарын долоовор хурууны default товч болох j дээр дараад л доош нь гүйлэж байх жишээтэй. Заагчийг зөв, алдаагүй удирдаж сурах нь чухал бөгөөд энэ нь цаашдаа бүтээмжийг чинь нэмэгдүүлэх болно.
k
h   l
  j
Дээр байгаа байрлалаар:
k - Дээш
р - Доош
h - Зүүн
l - баруун

Засварлах горим
Тушаалын гормоос i товч дарж засварлах горимд шилжинэ. Засварлах горимын үед дараах горимоор бичинэ:
  • Оруулах (заагч босоо зураас) - Заагч байгаа газраас оруулж засна
  • Дарах (заагч босоо тэгж өнцөгт) - Заагч байгаа газраас дарж засна
Засварлах гормыг insert товчоор солино.

Удирдах горим
Засварлах горимоос ^+c үгүй бол Esc товч дарж тушаалын горимд шилжинэ. Тушаал нь тушаалын, үйлдлийн гэж хуваагдана.

Тушаал
Тушаал нь : (Shift+;) дарсанаар удирдах горимоос тушаалыг хүлээнэ. Тушаал нь ихэнхдээ текстийн ерөнхий удирдлага, програмын ажиллагааг удирдахад чиглэсэн байдаг.
:help - Тусламж
:w [name] - Хадгалах
:q - гарах
:wq [name] - Хадгалаад гарах
:qa! - Хүчээр гаргах
:set mouse=a - Хулганыг идэвхжүүлнэ (GUI, xterm үед!) Энэ үед та хулганаа ашиглан заагуурыг удирдах боломжтой
:tabnew - Шинэ таб буюу ажлын талбар үүсгэнэ. Энэ үед хамгийн дээд мөрийг ажиглаарай, таб жагсаалт байх болно.
:tabnext - Дараагийн табруу шилжинэ

Үйлдлүүд
Үйлдэл нь голчлон заагчийн тухайн байрлалаас текстийг удирдахад чиглэнэ. Тушаалын горимд бүх товч үйлдлийн горимд орох ба та ^+c үгүй бол Esc товч дарсан тохиолдолд дарсан товч болгон чинь үйлдэл хийнэ. Үйлдэлт заагчийн байрлалаас гадна идэвжүүлэлт чухал хамааралтай.
dd - Тухайн мөрийг устгана
o - Тухайн мөрийн доод талд шинэ мөр үүсгээд засварлах горимд оруулна. Та о товч дараад шууд шинэ мөрнөөс текст бичиж эхлэнэ
y - Тухайн идэвхжүүлэлтэд хамрах текстийг clipboard буюу санах ойд хуулна. Хамгийн сүүлд y товч дарагдаж хуулагдсанаас гадна хамгийн сүүлд устгасан тэмдэг/мөр санах ойд байрлана
p - Санах ой дахь текстийг тухайн байрлалд хуулж тавина

Англи хэлний электрон xичээл

Алим 2.0 - Англи хэлний электрон сурах бичиг
Танилцуулга

Алим 2.0 нь Англи хэлний анхан ба дунд түвшний электрон сурах бичиг юм.

Энэхүү сурах бичиг нь дараах агуулгатай.
1.    Цагаан толгой, дуудлага
2.    Хичээл
3.    Дүрэм – Англи хэлний цагууд
4.    Тест
5.    Толь бичиг
6.    Тоглоом
7.      Хавсралт

Tuesday, January 11, 2011

Windows-ийн тоглоомуудыг Ubuntu Linux дээр ажиллуулах

Линукс үйлдлийн систем дээр Windows-ийн тоглоомуудыг тоглоход нэлээд бэрхшээлтэй байдаг. Гэхдээ Ubuntu Linux энэ асуудлыг шийдсэн байна. Юу вэ гэхээр PlayonLinux гэсэн программ суулгаад л гүйцээ. Иймээс та Windows-өөс Ubuntu-руу шилжихэд тоглоомоо тоглож чадахгүй нь гэсэн асууудлаас бүрэн ангижирч байгаа юм. Дан ганц тоглоом ч биш AdobePhotoshop, AutoCAD гэх мэт программууд ямар ч асуудалгүй ажиллана гээд боддоо. Та доорх slideshow дээрээс харж байгаад дарааллын дагуу хийхэд л хангалттай. 
1-р алхам: Эхлээд Ubuntu Software Center-ээс PlayOnLinux гэсэн татацыг суулгана(install хийнэ).
2-р алхам: Application-Games-PlayOnLinux-ийг ажиллуулна.

3-р алхам: Ажлын цонх нээгдэхэд түүний Install цэс дээр дарж тухайн суулгах гэж байгаа программынхаа бэлдэцийг суулгана.
Жишээ нь: Хэрвээ та AdobePhotoshop CS4 суулгая гэвэл түүний Graphics цэснээс AdobePhotoshop CS4 -г суулгана. Жич: CounterStrike 1.6-г суулгая гэвэл дээд талын Search цонхон дээр Steam гэж хайгаад гарч ирсэн тэрхүү программыг суулгана.
4-р алхам: Энэ бүхнийг хийсний эцэст та хүссэн программаа Wine ашиглан install-аад л гүйцээ.
Эх сурвалж: http://tsendka.wordpress.com/